Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-28

306 оны энэ өдөр Максенц Ромын эзэн хаанаар тунхаглагджээ.

312 оны энэ өдөр Максенц цэргийг Констаниний арми дийлж, Константин Ромыг ганцаар удирдах болжээ.

969 оны энэ өдөр Византын арми Антиохийг (Сири) Арабын эзэрхийллээс эргүүлэн авчээ.

1174 оны энэ өдөр Арабууд загалмайтнуудаас Дамаскийг чөлөөлжээ.

1720 оны энэ өдөр Бээжин Мин улсын нийслэл хот болжээ.

1449 оны энэ өдөр Данийн хаан ширээнд I Кристиан заларчээ.

1492 оны энэ өдөр Христофер Колумб Кубийг нээжээ.

1636 оны энэ өдөр Гарвардын их сургууль байгуулагджээ.

1707 оны энэ өдөр Японы Хей мужид болсон газар хөдлөлт 5000 орчим хүний амийг авч оджээ.

1726 оны энэ өдөр “Гулливерын аялал” роман хэвлэгдэн гарчээ.

1886 оны энэ өдөр АНУ-ын билэг тэмдэг болсон “Эрх чөлөөний” хөшөөг нээжээ.

1918 оны энэ өдөр Чехословак улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1922 оны энэ өдөр Бенито Муссолин тэргүүтэй фашистууд Италийн засгийн газрыг эзэлжээ.

1936 оны энэ өдөр Зөвлөлтийн сайн дурын дайчид Испанид байлдааны үйл ажиллагаа эхлүүлжээ.

1940 оны энэ өдөр Итали Грек руу довтолжээ.

1944 оны энэ өдөр Украиныг фашистуудаас чөлөөлжээ.

1955 оны энэ өдөр Финланд Умардын Зөвлөлд элсжээ.

1955 оны энэ өдөр Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс төржээ.

1932 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Н.Хрущёв Куб дахь Зөвлөлтийн пуужингуудыг хураах тухай шийдвэр гаргажээ.

1965 оны энэ өдөр Ромын Пап лам VI Павел еврей үндэстнээс Христосыг цовдолсон гэмийг цайруулжээ.

1973 оны энэ өдөр НҮБ ган гачигдлын улмаас Эфиопид 100 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ.

1981 оны энэ өдөр “Мetallca” хамтлаг байгуулагджээ.

1992 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Польшоос гарчээ.

2005 оны энэ өдөр Иран анхныхаа хиймэл дагуулыг хөөргөжээ.

2007 оны энэ өдөр Аргентины Ерөнхийлөгчөөр анх удаа Кристина Фернандес де Кишнер эмэгтэй хүн сонгогджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)