Дэлхийн түүхэнд энэ өдөр 10--26


1377 оны энэ өдөр Боснийн анхны хаанаар I Твртко тодорчээ.

1520 оны энэ өдөр Ариун Ромын хаанд ширээнд V Карл заларчээ.

1590 оны энэ өдөр Мёнганы тулалдаанд Солонгосын жанжин Ли Сунсийн удирдсан 13 хөлөг онгоц Японы 300 хөлөг онгоцыг бут цохижээ.

1774 оны энэ өдөр Америкийн Конгресс Канад, Шинэ Скотийг АНУ-д нэгдэн орохыг уриалжээ.

1777 оны энэ өдөр жүжгийн зохиолч П.Бомарше Францын засгийн газарт АНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглалын төслийг танилцуулжээ.

1859 оны энэ өдөр Британийн арлуудад дэгдсэн хар шуурга 800 гаруй хүний амийг авч оджээ.

1861 оны энэ өдөр Германы инженер Филипп Рейс өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжээ олонд танилцуулсан бөгөөд түүнийгээ харилцах утас (телефон) гэж нэрлэжээ.

1863 оны энэ өдөр Лондонд дэлхийн хамгийн анхны хөл бөмбөгийн холбоо байгуулагджээ.

1896 оны энэ өдөр Итали Эфиопийн хооронд Аддис-Абебийн энхийн гэрээ байгуулагджээ.

1905 оны энэ өдөр Швед ба Норвеги харилцаагаа тасалжээ.

1905 оны энэ өдөр Норвегийн хаан II Оскар хаан ширээнээсээ татгалзжээ.

1909 оны энэ өдөр Солонгос дахь Японы ерөнхий захирагчийн амь насанд халдан хороожээ.

1917 оны энэ өдөр Бразил улс Төвийн гүрнүүдэд (Антантын орнуудын эсрэг байгуулагдсан улс төр цэргийн эвсэл) дайн зарлажээ.

1938 оны энэ өдөр “DuPont” компани нийлмэл материалыг боловсруулан гарагжээ.

1947 оны энэ өдөр Кашмир болон Жаммугийн удирдагч Энэтхэгтэй нэгдэх тухай баримтад гарын үсэг зуржээ.

1954 оны энэ өдөр Фран болон Баруун Герман эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1955 оны энэ өдөр Австрийн тусгаар тогтнолын гэрээний дагуу тус улс хэзээ ч цэргийн эвсэлд нэгдэхгүй гэдгээ мэдэгджээ.

1955 оны энэ өдөр Нго Динь Дием өөрийгөө Өмнөд Вьетнамын Ерөнхий сайд хэмээн зарлажээ.

1956 оны энэ өдөр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) байгуулагджээ.

1956 оны энэ өдөр Унгарын хувьсгал: Мосонмагьяровар, Эстергом хотуудад Унгарын дотоод яамны цэргүүд энгийн иргэдийг олноор хөнөөжээ.

1959 оны энэ өдөр Пакистанд ардчилсан засгийн газар байгуулагджээ.

1962 оны энэ өдөр Н.Хрущев, Ж.Кеннеди нар Куб руу явж байсан пуужин ачсан Зөвлөлтийн хөлөг онгоцнуудыг буцаахаар тохиролцжээ.

1962 оны энэ өдөр o Их Британи болон Францын засгийн газрууд дуунаас хурдан зорчигч тээврийн Конкорд онгоцыг хамтран бүтээх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

1963 оны энэ өдөр АНУ цөмийн туршилт хийжээ

1976 оны энэ өдөр Тринидад ба Тобаго бүгд найрамдах улс болжээ.

1978 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгальд цэцэг өвчний вирусийг устгасныг зарлажээ.

1979 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи нууц албаныхны гарт амь үрэгджээ.

1991 оны энэ өдөр Туркмений хүн амын дийлэнх нь тус улсын тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ.

1991 оны энэ өдөр Югославын Ардын армийн сүүлчийн цэрэг Бүгд Найрамдах Словени улсын нутаг дэвсгэрээс гарчээ.

1994 оны энэ өдөр Хуссейн I ба Итжак Рабин нар Израиль, Иорданы энх тайвны гэрээнд гарын үсэг зурж, 46 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэжээ.

1999 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйрийн санал болгосноор парламентын дээд танхимд үе залгамжлан суух эрхээ цуцалжээ. Үе залгамжлан суух эрх 800 жилийн турш оршин тогтнож байсан бөгөөд энэ нь Британийн парламентаризмын нэг үндсэн суурь байсан юм.

2000 он - Кот-д'Ивуардад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Ерөнхийлөгч Роберт Гей албан тушаалаасаа огцорчээ.

2002 оны энэ өдөр ОХУ-ыг тусгай хүчнийхэн алан хядагчдын эзлээд байсан Москвагийн хөгжмийн театр руу дайрсны улмаас 50 орчим чечений алан хядагчид алагдаж, 150 барьцааны хүн амь үрэгджээ.

2012 оны энэ өдөр Windows 8 үйлдлийн систем гарчээ.

2015 оны энэ өдөр Афганистан болон Пакистанд 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж олон хэдэн зуун амь үрэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)