Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-23

42 оны энэ өдөр Марк Антоний, Октавианы цэргүүд Брутьн армийг бут цохижээ. Брут амиа хорложээ.

425 оны энэ өдөр зургаан настай III Валентин Ромын эзэн хаанд өргөмжлөгджээ.

532 оны энэ өдөр Перс ба Визант “мөнхийн энхийн” гэрээ байгуулжээ.

1086 оны энэ өдөр Испанид Арабууд Кастилийн армийг бут цохижээ.

1157 оны энэ өдөр Грат-Хитын тулалдаанаар Данийн иргэний дайн төгсжээ.

1295 оны энэ өдөр Парист хотноо Английн эсрэг Шотланд- Францын эвсэл байгуулжээ.

1641 оны энэ өдөр ирландчууд Ольстер хот дахь англи оршин суугчдийг хоморголон устгажээ.

1707 оны энэ өдөр Английн анхны парламент чуулганаа эхлүүлжээ.

1739 оны энэ өдөр Англи-Испанийн Карибын тэнгис дэх дайн эхэлжээ.

1814 оны энэ өдөр Английн эмч Жозеф Карпью дэлхийд анхны гоо сайхны (хамрын хэлбэр сэргээх) мэс засал хийжээ

1850 оны энэ өдөр Константинополь боомтод Туркийн их бууны хөлөг онгоц дэлбэрч ойролцоогоор 500 хүн нас барж, 200 гаруй хүн шархаджээ.

1850 оны энэ өдөр АНУ-ын Вестер хотод эмэгтэйчүүдийн эрхийн анхны бага хурал эхэлжээ.

1873 оны энэ өдөр Гурван эзэн хааны ариун холбоо байгуулагджээ.(Орос, Герман, Австри-Унгар)

1923 оны энэ өдөр Гамбургийн коммунист бослого эхэлжээ.

1936 оны энэ өдөр ЗХУ Испанийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцохгүй бодлогоосоо татгалзжээ.

1940 оны энэ өдөр “хөлбөмбөгийн хаан” Бразилын тамирчин Пеле төржээ.

1942 оны энэ өдөр Дэлхийн II дайн: Египетэд Англи ба Герман дайтаж эхэлжээ.

1944 оны энэ өдөр Англи Шарль де Голль тэргүүтэй Францын түр Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.

1946 оны энэ өдөр НҮБ-ын анхны Ассамблей эхэлжээ.

1955 оны энэ өдөр Өмнөд Вьетнам Бүгд Найрамдах улс гэдгээ тунхаглажээ.

1955 оны энэ өдөр Саар бух нийтийн санал асуулгаар Францын мэдлээс ХБНГУ-ын бүрэлдэхүүнд оржээ.

1956 оны энэ өдөр Унграт зөвлөлт бодлогын  эсрэг бослого гарчээ.

1966 оны энэ өдөр Зөвлөлтийн тагнуул Жорж Блейк Лондон хотын чанга дэглэмтэй шоронгоос оргожэ. Ингэхдээ тэрбээр шоронгийн өрөөндөө удвал цэцэгийн баглаа үлдээсэн байв.

1983 оны энэ өдөр амиа золиослогч террористууд  Ливан дахь АНУ болон Францын энхийг сахиулагч ангийг дэлбэлж 300 гаруй цэргийн аминд хүрчээ.

1991 оны энэ өдөр Парисын гэрээ байгуулагдаж Вьетнам-Камбожийн дайныг зогсоожээ.

1997 оны энэ өдөр Зүүн өмнөд Азийн ихнэх орнуудад валютын ханш огцом унажээ.

1998 оны энэ өдөр Израиль, Палестины засаг захиргаа Waн-River санамж бичигт гарын үсэг зуржээ.

1998 оны энэ өдөр АНУ-ын Баффало хотод нууцаар үр хөндөлт хийж байсан Барнетт Степьян эмчийг мэргэн бууч буудан хоороожээ.

2000 оны энэ өдөр Пенсельванийн Их сургуулийн эрдэмтэн дэлхийн хамгийн эртний буюу 250 сая орчим жилийн настай  бактерийг илрүүлжээ.

2001 оны энэ өдөр iPod-ын анхны загвар гарчээ.

2002 оны энэ өдөр Чеченийн террористууд ОХУ-ын нийслэл хотын Дубровк дахь Театрын төвд жүжиг үзэж байсан 800 орчим хүнийг барьцаалжээ.

2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн унагажээ.

2011 оны энэ өдөр Туркийн Ван мужид хүчтэй гакар хөдлөлт болж 582 хүн амв үрэгдэж хэдэн мянган хүн бэртэж гэмтжээ.

1956 оны энэ өдөр Унгарт зөвлөлт бодлогын эсрэг бослого гарчээ.

1966 оны энэ өдөр Зөвлөлтийн тагнуул Жорж Блейк Лондон хотын чанга дэглэмтэй шоронгоос оргожээ. Ингэхдээ тэрбээр шоронгийн өрөөндөө удвал цэцгийн баглаа үлдээсэн байв.

1983 оны энэ өдөр амиа золиослогч террористууд Ливан дахь АНУ болон Францын энхийг сахиулагч ангийг дэлбэлж 300 гаруй цэргийн аминд хүрчээ.

1991 оны энэ өдөр Парисын гэрээ байгуулагдаж Вьетнам-Камбожийн дайныг зогсоожээ.

1997 оны энэ өдөр Зүүн өмнөд Азийн ихэнх орнуудад валютын ханш огцом унажээ.

1998 оны энэ өдөр Израиль, Палестины засаг захиргаа Waн-River санамж бичигт гарын үсэг зуржээ.

1998 оны энэ өдөр АНУ-ын Буффало хотод нууцаар үр хөндөлт хийж байсан Барнетт Степьян эмчийг мэргэн бууч буудан хороожээ.

2000 оны энэ өдөр Пенсельванийн Их сургуулийн эрдэмтэн дэлхийн хамгийн эртний буюу 250 сая орчим жилийн настай бактерийг илрүүлжээ.

2001 оны энэ өдөр iPod-ын анхны загвар гарчээ.

2002 оны энэ өдөр Чечений террористууд ОХУ-ын нийслэл хотын Дубровк дахь Театрын төвд жүжиг үзэж байсан 800 орчим хүнийг барьцаалжээ.

2011 оны энэ өдөр Ливи улс Муаммар Каддафийн дэглэмийг халсан хэмээн мэдэгджээ.

2011 оны энэ өдөр Туркийн Ван мужид хүчтэй газар хөдлөлт болж 582 хүн амь үрэгдэж хэдэн мянган хүн бэртэж гэмтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)