Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-22

МЭӨ 4004 оны энэ өдөр Хуучин гэрээнд бичсэнээр (Библи) бурхан ертөнцийг бий болгожээ.

МЭӨ 1468 оны энэ өдөр Египетийн фараон III Тутмос Ханаанийн (одоогийн Сири, Ливан, Израиль, Иордын улсын нутаг дэвсгэрт оршиж байсан хаант улс) хааны армийг ялжээ.

794 оны энэ өдөр Японы хаан Канму нийслэлээ Хейан-Кё (одоогийн Киото) хот руу шилжүүлжээ.

1721 оны энэ өдөр I Петр зээн хаан гэсэн хэргэм хүртэж, Орос орон эзэнт гүрэн гэгдэх болжээ.

1797 оны энэ өдөр Францын нисгэгч Андре Жак Гарнерен түүхэнд анх удаа нисэж аппаратаас шүхрээр буужээ.

1811 оны энэ өдөр Унгарын хөгжмийн зохиолч Ференц Лист төржээ.

1836 оны энэ өдөр Бүгд Найрамдах Техас улсын анхны ерөнхийлөгч Сэм Хьюстон албан тушаалдаа оржээ.

1883 оны энэ өдөр Нью-Йоркод “Метрополитен-Опера” театр “Фауст” дууриар нээгджээ.

1859 оны энэ өдөр Испани Мароккод дайн зарлажээ.

1904 оны энэ өдөр Балтын тэнгисээс Алс Дорнод руу явж байсан Оросын байлдааны хөлөг онгоц Умард далайд Английн загас агнуурын хоёр хөлгийг устгажээ.

1909 оны энэ өдөр анх удаа эмэгтэй хүн ганцаараа онгоц жолоодон хөөрчээ.

1936 оны Канад фашист Германтай худалдааны гэрээ байгуулжээ.

1938 оны энэ өдөр АНУ-ын инженер Честер Карлосон цаасан бичиг баримт хувилах төхөөрөмж зохион бүтээжээ.

1944 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Норвегийн хилд тулж очжээ.

1954 оны энэ өдөр ХБНГУ НАТО-д элсжээ.

1957 оны энэ өдөр Гаитигийн ерөнхийлөгчийн сонгууль цэргийнхний хяналт дор болж өнгөрчээ.

1962 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Кубийн эсрэг далайн болон агаарын бүсийг хааж буйгаа мэдэгджээ.

1964 оны энэ өдөр Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаасаа татгалзжээ.

1980 оны энэ өдөр Ромын Пап лам 1633 онд Галилейг буруутгасан шийдвэрээ

цуцалжээ.

1990 оны энэ өдөр Киргизийн тусгаар тогтнолын тухай хууль батлагджээ.

1991 оны энэ өдөр өөрийгөө тунхагласан Преднестров Тусгаар улсын холбоонд элсэж буйгаа мэдэгджээ.

2009 оны энэ өдөр Windows7 албан ёсоор гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)