Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-18

31 оны энэ өдөр Луций Эллий Сеянын (Ромын эзэнт гүрнийн түр хамаарагч, цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн )хуйвалдааныг илрүүлжээ. Түүнийг болон гэр бүл, үр хүүхэд , хамтрагчдыг нь цаазлан хороожээ.

1565 оны энэ өдөр Японы усан цэргийн хөлгүүд Фукүдо далайн булангийн төлөө Португалийн тэнгисийн хүчинтэй тулалджээ. Энэ нь Япон болон Өрнөдийн хооронд анхны тэмдэглэгдсэн тэнгисийн цэргийн тулалдаан аж.

1667 оны энэ өдөр Голландчууд хойд Америкт Брюкелен сууринг байгуулсан нь одоогийн Бруклин аж.

1748 оны энэ өдөр 1748 - Айкс-ла-Шапеллийн гэрээнд гарын үсэг зурснаар Австрийн хаан залгамжлалын төлөөх дайн дуусжээ.

1825 оны энэ өдөр Англид улсын хамгийн сүүлчийн хонжворт сугалаа явагджээ.

1860 оны энэ Бээжинд Хар тамхины II дайн шувтарчээ.

1867 оны энэ өдөр хаант Орос Аляскийг АНУ-д шилжүүлэх ёслолын ажил болжээ.

1918 оны энэ өдөр Бүгд Найрамдах Чехословак улс байгуулагджээ.

1921 оны энэ өдөр Зөвлөлт Крымийн автономит улс байгуулагджээ. 1945 онд Крым муж, 1954 онд Украины бүрэлдэхүүн хэсэг болжээ.

1922 оны энэ өдөр Британийн “BBC” радио суваг нээгджээ.

1941 оны энэ өдөр Токиод зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге баригджээ.

1944 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Чехословак руу оржээ.

1951 оны энэ өдөр Германы Кельн хотод орчин үеийн анхны дуу бичлэгийн студи байгуулагджээ.

1954 оны энэ өдөр Texas Instrument компани анхны радиодолгион хүлээн авагч бүтээжээ.

1969 оны энэ өдөр сансарт анх удаа Фелисетт нэртэй муур нисжээ.

1977 оны энэ өдөр “Германы намар” үйл явдлууд дуусжээ. Палестиныг чөлөөлөх ардын дайчдын Баруун Германд үйлдсэн хэд хэдэн террорист халдлагууд.

1990 оны энэ өдөр Халимгийн бүрэн эрхт байдлын тухай тунхагийг батлажээ.

1991 оны энэ өдөр Азербайжаны дээд зөвлөл ЗХУ-аас салан тусгаар тогтнох тунхагийг баталжээ.

1995 оны энэ өөр Украин Европын Зөвлөлд элсжээ.

2002 оны энэ өдөр Москва хотын төв Шинэ Арбатын гудамжинд Магадан мужийн захирагч Валентин Цветковыг буудан хороожээ.\

2003 оны энэ өдөр Боливын Ерөнхийлөгч Гонсало Санчес де Лосада албан тушаалаасаа огцрон тэр өдөртөө гэр бүлийн хамт эх орноосоо зугтан гарчээ.

2007 оны энэ өдөр Пакистанд Беназир Бхутогийн машиныг дагаж явсан мотоциклын цувааг амиа золиослогч дэлбэлсний улмаас 130 хүн нас барж, 450 хүн шархаджээ.

2011 оны энэ өдөр ОХУ, Украин, Беларусь, Казахстан, Армен, Киргиз, Молдав, Тажикстан улс ТУХ дахь чөлөөт худалдааны бүсийн гэрээ байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)