Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-15


МЭӨ 70 оны энэ өдөр Эртний Ромын яруу найрагч Публий Вергилий Марон төржээ.

533 оны энэ өдөр Византын цэргийн жанжин Велизарий Карфагеныг эзэлжээ.

1066 оны энэ өдөр Эдгар Этелингийг Английн хаан хэмээн зарлажээ. Гэвч тэрбээр хааны титмийг зүүж амжаагүй аж.

1570 оны энэ өдөр Умард Солонгосын нийслэл Пхеньян хот байгуулагджээ.

1582 оны энэ өдөр Итали, Португали, Испани, Польш-Латвийн нэгдсэн вант улсад Григорианы он тооллыг анх мөрдөж эхэлжээ.

1666 оны энэ өдөр Английн хаан II Карл анх удаа хүрмэн дотуураа хантааз өмсөн шинэ загварыг эхлүүлжээ.

1815 оны энэ өдөр Наполеон Банапардыг гэгээн Елена аралд цөлжээ.

1844 оны энэ өдөр Германы гүн ухаантан Фридрих Ницше төржээ.

1895 оны энэ өдөр хөл бөмбөгийн анхны цом буюу Английн хөл бөмбөгийн Лигийн цомыг үл мэдэх этгээдүүд хулгайлжээ. 64 жилийн дараа дээрэмчдийн бүлгийн амьд үлдсэн сүүлчийн гишүүн мөнгөөр хийсэн цомыг хайлаад хайлуулан зоос болгосноо хүлээжээ.

1917 оны энэ өдөр Парисын ойролцоо Голланд нэрт бүжижгчин Мата Харийг Германы тагнуул хэмээн буруутган буудан хороожээ.

1940 оны энэ өдөр кино дэлгэцэд Чарли Чаплины “Аугаа дарангуйлагч” бүтээл гарчээ.

1940 оны энэ өдөр Каталонийн Ерөнхийлөгч Луи Компанисыг Францын засгийн газар цаазалжээ.

1943 оны энэ өдөр Москвагийн Олон улсын харилцааны Их сургууль байгуулагджээ.

1945 оны энэ өдөр Францын Ерөнхий сайд асан Пьер Лавалийг эх орноосоо урвасан хэмээн цаазаар авчээ.

1946 оны энэ өдөр фашист Германы нисэх хүчний командлагч асан Герман Геринг шоронд амиа хорложээ.

1951 оны энэ өдөр Мексикийн эрдэмтэн Луис Э.Мирамонтес анхны жирэмслэлтийн эсрэг эмийг бүтээжээ.

1961 оны энэ өдөр Лондонд хүний эрхийн “Амнисти Интернэшнл” байгууллага үүсэн байгуулагджээ.

1963 оны энэ өдөр Германы канцлераар Людвиг Эрхард сонгогджээ.

1968 оны энэ өдөр Серрейн Их сургуульд “Led Zeppelin” анхны тоглолтоо хийжээ.

1969 оны энэ өдөр АНУ даяар Вьетнамын дайныг эсэргүүцэн 2 сая гаруй хүн жагсжээ.

1973 оны энэ өдөр Их Британи болон Исланд 1972 оны 9-р сард эхэлсэн “сагамхай загасны” дайнаа зогсоожээ. Исланд улс загас агнуурын бүсээ 60 километрээр тэлснээс болж эл зөрчил эхэлжээ.

1979 оны энэ өдөр Сальвадорт иргэний дайн эхэлжээ.

1985 оны энэ өдөр Зөвлөлтийн удирдагч М.Горбачёв эдийн засгийн өөрчлөн байгуулалт хийх болсноо мэдэгджээ.

1987 оны энэ өдөр Буркино-Фасод төрийн эргэлт гарчээ.

1995 оны энэ өдөр Иракийн ерөнхийлөгчийн сонгуульд Садам Хусейн 99,96 хувийн санал авч ялалт байгуулжээ.

2000 оны энэ өдөр Парис хотын Монмарт ууланд “Хайрын хана” босгожээ. Эл хана дээр “Би чамд хайртай” гэсэн үгийг 311 хэл дээр бичжээ. Мөн хараагүй хүмүүсийн бичгээр сийлсэн аж.

2003 оны энэ өдөр Хятадад анхны нисгэгчтэй сансрын “Шиньжоу ”хөлгийг хөөргөжээ.

2003 оны энэ өдөр Азербайжаны Ерөнхийлөгчөөр өмнөх ерөнхийлөгч Гэйдар Алиевын хүү Ильхам Алиев сонгогджээ.

2005 оны энэ өдөр Иракт шинэ үндсэн хуулиа батлах бүх нийтийн санал асуулга явуулжээ.

2016 оны энэ өдөр дэлхийн 197 орон нүүрс устөрөгчийн хийн боловсруулалтыг шат дараалан зогсоох Монреалийн протоколд нэмэлт өөрчлөлт оруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)