Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-14

1066 оны энэ өдөр Гастигийн тулалдаанаар норманнууд (викингууд) Английг булаан эзлэх дайнаа эхэлжээ.

1529 оны энэ өдөр Туркийн арми Вен хотын бүслэлтээ орхин ухарчээ.

1586 оны энэ өдөр шотландын хатан хаан Мария Английн хатан хаан I Элизабетын эсрэг хуйвалдаан зохин байгуулсан хэргээр шүүхийн өмнө очжээ.

1768 оны энэ өдөр Виржин, Каролин мужийн уугуул индианчууд газар нутгаа Их Британийн вант улсын өмч хэмээн зарлажээ.

1806 оны энэ өдөр Дөрөвдүгээр эвслийн дайн: Наполеон Йен-Ауэрштедтийн тулалдаанд Пруссийн армийг бут цохижээ.

1808 оны энэ өдөр Рагуз улс Францын эрхшээлд оржээ.

1851 оны энэ өдөр “Reuters” мэдээллийн агентлаг байгуулагджээ.

1860 оны энэ өдөр Марийнский театр нээгджээ.

1912 оны энэ өдөр Оросын эрдэмтэн, түүхч, угсаатан зүйч, Монголч эрдэмтэн Лев Гумилёв төржээ.

1915 оны энэ өдөр Болгар Серби улсад дайн зарласнаар Дэлхийн I дайнд Төв гүрнүүдийн эвсэлд нэгджээ.

1920 оны энэ өдөр Финлянд, ЗХУ тодорхой нутаг дэвсгэрийг солилцох тухай Тартусийн гэрээ байгуулжээ.

1933 оны энэ өдөр Герман улс Үндэстнүүдийн Лиг болон Олон улсын зэвсэглэлийг зогсоох зөвлөлөөс гарчээ.

1944 оны энэ өдөр Гитлерын амь насанд халдах хуйвалдаанд оролцсон фельдмаршал Эрвин Роммель амиа егүүтгэжээ.

1946 оны энэ өдөр Олон улсын стандартчил зүйн байгууллага байгуулах шийдвэр гарчээ.

1952 оны энэ өдөр Солонгосын дайны хамгийн их цус урсгасан Гурвалжин уулын дэргэдэх тулалдаан болжээ.

1962 оны энэ өдөр Америкийн тагнуулын онгоц Кубд Зөвлөлтийн баллистик пуужингуудыг илрүүлжээ. Карибын хямрал эхлэв.

1964 оны энэ өдөр Мартин Лютер Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хүчирхийллийн бус тэмцлийн төлөө Нобелийн шагнал хүртжээ.

1964 оны энэ өдөр ЗХУ-ын Төв Хорооны ээлжит бус хурлаар Н.Хрущевыг засгийн эрхээс чөлөөлжээ.

1968 оны энэ өдөр АНУ-ын Аполлон-7 сансрын хөлгийн баг нисэгчид сансрын тойрог замаас анх удаа телевизийн шууд цацалт хийжээ.

1970 оны энэ өдөр Гаагад нь агаарын онгоцыг хууль бусаар барьцаалахыг таслан зогсоох олон улсын конвенцыг баталжээ.

1973 оны энэ өдөр Таиландад цэргийн хунтын эсрэг гарсан оюутны бослогын дүнд долоог хүн нас барж, 857 хүн шархаджээ.

1892 оны энэ өдөр Артур Конандойлын “Шерлок Холмс ба Ватсон эмч” ном хэвлэгдэн гарчээ.

1994 оны энэ өдөр Ясир Арафат, Ицхак Рабин, Шимон Перес нарт Палестины бие даасан засаглалыг бие болгоход оруулсан хувь нэмрийг үнэлэн Нобелийн шагнал олгожээ

2008 оны энэ өдөр Арабын нэгдсэн Эмират улс Косовог хүлээн зөвшөөрчээ.

2014 оны энэ өдөр Серби, Албаны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулан тэмцээний урьдчилсан шатны тоглолт эхлээд 42 минутын дараа цуцлагджээ. Хоёр талын тоглогчид талбай дээр эмх замбараагүй байдал үүсгэжээ. Албани багт техникийн ялагдал оноож, Сербийн багийг урьдчилсан шатны хоёр тоглолтыг үзэгчидгүй тоглох, мөн 3 оноо хасуулж шийтгэл хүлээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)