Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-12


МЭӨ 782 оны энэ өдөр Урартын хаан I Аргишт одоогийн Арменийн нийслэл Ереван хотыг байгуулжээ.

МЭӨ 539 оны энэ өдөр Персийн арми Вавилоныг эзэлснээр Вавилоны эзэнт гүрний төгсгөлийг авчирчээ.

1279 оны энэ өдөр Японд Буддын шашны Нитирэн Сёсю урсгал бий болжээ.

1492 оны энэ өдөр Кристофер Колумбын анхны аяллын баг Сан-Сальвадор аралд хүрчээ. Энэ өдрийг Америкийг нээсэн албан ёсны өдөр гэж үздэг.

1798 оны энэ өдөр Фламандын болон Люксенбургийн тариачид Францын ноёрхлын эсрэг бослого гаргажээ. Дэлхийн түүхэнд эл бослого Тариачдын дайн гэж тэмдэглэгджээ.

1822 оны энэ өдөр  I Педро Бразилын  эзэн хаанаар зарлагдаж, Бразил Португалиас тусгаар тогтножээ.

1871 оны энэ өдөр  АНУ-ын Ерөнхийлөгч Улиссес Грант цагаан арьстнуудыг дээгүүр үзэх харгис  Ку Клукс Клан бүлэглэлийг хориглож, байгууллагын удирдагчдыг баривчлах тушаал гаргажээ.

1884 оны энэ өдөр Дэлхийн хамгийн өмнөд хот Ушуайя хот байгуулагджээ.

1899 оны энэ өдөр Африкийн Бүгд найрамдах Бүр улс Англид дайн зарлажээ.

1901 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн ордныг албан ёсоор Цагаан ордон гэж нэрлэх болжээ.

1918 оны энэ өдөр АНУ-ын Миннесота мужид гарсан ойн түмэрт 453 хүн амь үрэгджээ.

1940 оны энэ өдөр Москвад П.И. Чайковскийн нэрэмжит концертын танхим нээгджээ.

1960 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Н.Хрущев НҮБ-ын 15 дугаар Ерөнхий Ассамблейн индрийг гутлаараа балбажээ.

1960 оны энэ өдөр  Японы Социалист намын удирдагч Инэжиро Асанумаг телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хутгалж хөнөөжээ.

1968 оны энэ өдөр Мехико хотод XIX Олимп ийн наадам нээгджээ. Цаг уур газар нутгийн  нөхцөл байдал (өндөрлөг газар) нь тэсвэр тэвчээр шаардсан тэмцээний үеэр тамирчид ухаан алдахад хүргэж байжээ.

1983 - Японы Ерөнхий сайд асан Танака Какуэй “Локхид” корпорацаас хоёр сая долларын хахууль авсан гэм буруутай нь тогтоогдож, дөрвөн жилийн хорих ял сонсжээ.

1992 оны  энэ өдөр  Египетийн Каир хотод 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 510 мянган хүн  амь үрэгджээ.

1999 оны энэ өдөр  Дэлхийн 6 тэрбум дахь иргэн  Сараево хотод төржээ.

1999 оны энэ өдөр хуучин Автономит Бүгд Найрамдах Абхаз улс Гүржээс тусгаар тогтнож буйгаа  тунхаглажээ.

2017 оны энэ өдөр  АНУ “ЮНЕСКО”-оос гарч буйгаа зарлажээ. Тэр даруй Израиль мөн гарснаа зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)