Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-11

1138 оны энэ өдөр Алеппод (Сири) газар хөдлөлт болж 230 мянган хүн амь үрэгджээ.

1653 оны энэ өдөр Украин Оросын бүрэлдэхүүнд нэгджээ.

1649 оны энэ өдөр Кромвелийн шинэ арми Уэксфорд хотын эзлэхдээ 2000 ирланд цэрэг, 1500 энгийн иргэдийг хөнөөжээ.

1840 оны энэ өдөр Ливаны эмир II Башир Шихаб Османы эзэнт гүрэнд бууж өгчээ.

1852 оны энэ өдөр Сиднейн Их сургууль нээгджээ.

1865 оны энэ өдөр Ямайкт Морант-Бейн хувьсгал эхэлжээ.

1881 оны энэ өдөр фото зургийн хальсыг зохион бүтээжээ.

1887 оны энэ өдөр Томас Эдисон сонгуулийн саналыг тоолох цахилгаан тооцооны машин зохион бүтээжээ.

1891 оны энэ өдөр Стокгольмд дэлхийн анхны угсаатан зүйн үзэсгэлэн нээгджээ.

1899 оны энэ өдөр Англи-Бурын дайн эхэлжээ.

1906 оны энэ өдөр Сан-Франциско хот япон оюутнуудад тусгай сургууль захиалснаар хоёр улсын хоорондох дипломат харилцааг хямралд оруулжээ.

1918 оны энэ өдөр анхны радио удирдлагатай онгоц хөөрчээ.

1919 оны энэ өдөр иргэний агаарын “Хендли Пейж Танспор” компанийн онгоц анх удаа зорчигчдод өглөөний хоол санал болгожээ.

1922 оны энэ өдөр Ирландын Үндсэн хууль батлагджээ.

1931 оны энэ өдөр ЗХУ-д хувийн худалдааг бүр мөсөн хоригложээ.

1941 оны энэ өдөр Македонид үндэсний эрх чөлөөний дайн эхэлжээ.

1944 оны энэ өдөр Бүгд Найрамдах Тува Ард улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр оржээ.

1961 оны энэ өдөр Семипалатинскт анхны газар доорх цөмийн туршилт хийгджээ

1968 оны энэ өдөр АНУ-ын “Апполон” сансрын хөлөг анх удаа хөөрчээ.

1973 оны энэ өдөр Израилийн арми Египет руу дайрчээ.

1976 оны энэ өдөр Бээжинд Мао Зедуны бэлэвсэн гэргий Зянцин тэргүүтэй “дэрвийн бүлгийнхнийг” баривчилжээ.

1986 оны энэ өдөр Исландад Роналд Рейган, Михаил Горбачёв нар Европ дахь баллистик пуужинг хумих асуудлаар уулзжээ.

1990 оны энэ өдөр Сербийн бизнесмен Желько Ражнатович болон хөл бөмбөгийн 19 дэмжигч Сербийн сайн дурын арми байгуулжээ. Жил хүрэхгүй хугацаанд тус арми Хорват,дараа нь Босни байлдааны үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

2002 оны энэ өдөр Финляндын Вантаа хотын худалдааны террорист халдлага гарсны улмаас долоон хүн нас баржээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)