Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-09

550 оны энэ өдөр Мидин улс мөхжээ.

768 оны энэ өдөр I Карломан, Аугаа Карл нарыг франкуудын (эртний герман овгуудын холбоо) хаанд өргөмжилжээ.

1192 оны энэ өдөр Палестинаас загалмайтнуудын армийг хөөн гаргаж, Иерусалимыг чөлөөлжээ.

1201 оны энэ өдөр Францын онолч, IX Людовик хааны сурган хүмүүжүүлэгч, Парисын Их сургуулийг үндэслэгч Робер де Сорбон төржээ.

1238 оны энэ өдөр Арагоны I Жеймс Валенсын вант улсыг байгуулжээ.

1318 оны энэ өдөр Алтан Ордны хаан Узбекийн арми одоогийн Азербайжан, Дагестаныг эзэлжээ.

1446 оны энэ өдөр Солонгосын хаан Сужон ханз бичгийг 28 үсэгтэй хангыль цагаан толгойгоор сольжээ.

1594 оны энэ өдөр Шри-Ланкад Португалийн эзэн хааны арми ялагдал хүлээснээр Дантура компанит ажиллагаа төгсжээ.

1731 оны энэ өдөр Казахстан Орост нэгджээ.

1740 оны энэ өдөр Голландын булаан эзлэгчид Батавийн хятад үндэстнийг хоморголон устгажээ.

1780 оны энэ өдөр Атлантикийн түүхэнд хамгийн их сүйрэл дагуулсан хар шуурга дэгджээ. 10 хоногийн дотор 22 мянган хүн амь үрэгджээ.

1820 оны энэ өдөр Гуаякиль Испаниас тусгаар тогтножээ.

1824 оны энэ өдөр Коста-Рикад боолчлолыг халжээ.

1831 оны энэ өдөр Грекийн анхны Ерөнхий сайд Иоаннис Каподистриасын амь насанд халдан хөнөөжээ.

1874 оны энэ өдөр Дэлхийн шуудангийн холбоо байгуулагджээ.

1918 оны энэ өдөр Финляндын хаанд Фридрих Карлыг өргөмжилжээ.

1920 оны энэ өдөр Польшийн арми Вильнюсийг эзэлжээ.

1928 оны энэ өдөр Марселд Югославын хаан I Александр Карагеоргиевич, Францын Гадаад хэргийн сайд Луи Барту нарыг Болгарын террорист байгууллагын алуурчид амь насанд нь халдан хороожээ.

1940 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн гишүүн Жон Леннон төржээ.

1963 оны энэ өдөр Вайот усан цахилгаан станцын усан савд хөрсний гулгалтаас үүссэн 90 метр өдөртэй давлагаанд Лонгарон хот усанд автжээ. Ойролцоогоор 3 мянган хүн амь үрэгджээ.

1970 оны энэ өдөр Кхмер улс Камбож улс болон тунхаглагджээ.

1979 оны энэ өдөр Кабулд Х.Амины нууц даалгавраар Афганистаны удирдагч асан Н.Таракийн амь насыг хөнөөжээ.

1981 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Миттеран цаазын ялыг устгажээ.

1983 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Жон Ду Хваны амь насанд халдах оролдлого гарчээ.

1989 оны энэ өдөр Зүүн Германы Лейпциг хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.

1993 оны энэ өдөр Абхаз тусгаар тогтнолоо зарлажээ.

2006 оны энэ өдөр Умард Солонгос цөмийн зэвсгийн анхны туршилтаа хийжээ.

2009 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагналыг хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)