Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-08

314 оны энэ өдөр Зүүн Ромын эзэн хаан I Константины Баруун Ромын эзэн хаан Лицинигийн цэргийн ялжээ. Европын дийлэнх хэсгийн эзэмшиж байсан Лицини энхийн гэрээний тэдгээр эзэмшлийнхээ ихэнхийг алджээ.

1075 оны энэ өдөр Хорватын хаанд Звономир өргөмжлөгджээ.

1480 оны энэ өдөр Оросын ван III Иваны цэрэг Алтан Ордны хаан Ахматын армитай тулалдан ялж Москваг чөлөөлжээ.

1621 оны энэ өдөр Польш, Литвийн нэгдсэн вант улс Османы эзэнт гүрэнтэй Хотинийн энхийн гэрээ байгуулжээ.

1784 оны энэ өдөр Нидерланд, Ариун Ромын эзэнт гүрний хооронд дайн эхэлжээ.

1801 оны энэ өдөр Оросын эзэнт гүрэн болон Франц Парисын энхийн гэрээ байгуулжээ.

1806 оны энэ өдөр Наполеон Саксони руу довтолсноор Дөрөв дэх эвслийн дайн эхэлжээ.

1813 оны энэ өдөр Бавари, Австри Ридийн гэрээ байгуулжээ.

1818 оны энэ өдөр боксын тэмцээнд анх удаа бээлий хэрэглэжээ

1871 оны энэ өдөр Чикаго хотод гарсан их түймэр хоёр өдөр үргэлжилж, тус хотын дийлэнх хэсгийн үнсэн нурам болгож, хэдэн зуун хүний аминд хүрчээ.

1892 оны энэ өдөр яруу найрагч Марина Цветаева төржээ.

1895 оны энэ өдөр Сеулд төрийн эргэлт гарч Японы талыг баримтлагч хуйвалдагчид хатан хаан Минийг хороожээ.

1908 оны энэ өдөр анх удаа хүний үсийг химийн найрлагаар буржийлгажээ

1912 оны энэ өдөр Балканы дайн эхэлжээ. Черногор Туркт дайн зарлажээ.

1926 оны энэ өдөр хөл бөмбөгийн тэмцээнийг анх удаа радиогоор шууд нэвтрүүлжээ.

1927 оны энэ өдөр АНУ-д хамгийн анхны дуутай кино дэлгэцэд гарчээ.

1939 оны энэ өдөр Герман Польшийн баруун хэсгийг эзлэн авчээ.

1944 оны энэ өдөр Болгарын арми Югослав дахь Германы армийн эсрэг довтолж эхэлжээ.

1950 оны энэ өдөр АНУ-ын хоёр сөнөөгч онгоц Зөвлөлтийнх цэргийн нисэх хүчний талбарыг бууджээ. Үүнийгээ Америкийн тал дараа нь техникийн буруу үзүүлэлтээс боллоо хэмээн тайлбарласан байна.

1962 оны энэ өдөр Алжир НҮБ-ын гишүүн орон болжээ.

1967 оны энэ өдөр Боливт Че Гевараг баривчилжээ.

1978 оны энэ өдөр Якутад 15килотонны хүчтэй цөмийг бөмбөгийн туршилт явуулжээ.

1980 оны энэ өдөр регги урсгалын тод төлөөлөгч Бобо Марли тоглолтынхоо үеэр тайзан дээр ухаан алдан унажээ. Түүний бие муудсаар хагас жилийн дараа хорт хаврын өвчний улмаас нас баржээ.

1990 оны энэ өдөр Автономит Буриад Оросын бүрэлдэхүүний холбооны улс хэмээн өөрийгөө тунхаглажээ

1991 оны энэ өдөр Брионийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа Хорват, Словени Югославтай албан ёсны бүх холбоогоо тасалжээ.

1993 оны энэ өдөр Гүрж Тусгаар улсын холбоонд нэгдэж буйгаа зарлажээ.

1993 оны энэ өдөр НҮБ ӨАБНУ-ын эсрэг авсан бүх хориг арга хэмжээгээ цуцалжээ.

2005 оны энэ өдөр Энэтхэгийн Кашмир мужид болсон 7,6 балынг хүчтэй газар хөдлөлтөд 87,300 хүн амь үрэгдэж, 69,000-75,000 хүн шархдаж, 2,8 сая хүн орон гэргүй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)