Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-07

МЭӨ 3761 оны энэ өдөр Иудаизмын шашнаар Дэлхий үүссэн өдөр аж.

МЭӨ 312 оны энэ өдөр Македонийн он толлоор Селевкуудын зуун эхэлжээ.

МЭӨ 70 оны энэ өдөр Мидия гүрэн үүсэн байгуулагджээ.

1619 оны энэ өдөр Хятадын гүн ухаантан, эрдэмтэн Ван Пужи төржээ.

1737 ны энэ өдөр Калькуттад дэгдсэн далайн хар шуурга хэдэн зуун мянган хүний аминд хүрчээ.

1806 оны энэ өдөр хувилах хорын цаасыг Англид зохион бүтээжээ.

1840 оны энэ өдөр Нидерландын хаанд II Виллем өргөмжлөгджээ.

1879 оны энэ өдөр Венд Австри-Германы гэрээ байгуулагджээ.

1905 оны энэ өдөр Бүх Оросын улс төрийн бослого эхэлжээ.

1906 оны энэ өдөр зохиолч Лев Толстой Нобелийн шагналд нэрийг  нь дэвшүүлэхийг зөвшөөрөөгүй ажээ.

1913 оны энэ өдөр Канадад газрын тос олджээ.

1944 оны энэ өдөр Думбартон-Окст болсон олон улсын хурлын үеэр АНУ, Их Британи, ЗХУ, Хятад улс Үндэстнүүдийн Лигийг Нэгдсэн Үндэсний Байгууллагаар солих шийдвэрт хүрчээ.

1949 оны энэ өдөр Ардчилсан Герман улс байгуулагджээ.

1950 оны энэ өдөр АНУ-ын арми 38-р өргөргийг нэвтлэн Солонгосыг эзэлжээ.

1952 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төржээ.

1958 оны энэ өдөр Сири, Египет улс нэгдэн Арабын Нэгдсэн улс байгуулжээ.

1958 оны энэ өдөр Пакистанд төрийн эргэлт гарчээ.

1966 оны энэ өдөр ЗХУ-аас Хятадын бүх оюутнуудыг хөөн гаргажээ.

1981 оны энэ өдөр Анвар Садатыг хөнөөсөн дараагийн өдөр Египетийн парламент дэд ерөнхийлөгч Хосни Мубаракийг ерөнхийлөгчөөр сонгожээ.

1999 оны энэ өдөр Британийн эрдэмтэд нарны аймгийн, хамгийн хол, хамгийн том арав дахь гараг байх боломжтой гэдгийг зарлав.

1999 оны энэ өдөр Windows NT аюулгүй байдлын хамгийн дээд төвшинг нэвтэлж чадсан дэлхийн анхны компьютерын вирус илэрчээ.

2001 оны энэ өдөр АНУ Афганистанд байлдааны ажиллагаагаа эхлүүлжээ.

2004 оны энэ өдөр Камбожийн хаан Нородом Сианук хаан ширээнээсээ огцорчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)