Дэлхийн түүхэнд энэ өдөр 10-04

МЭ 23 оны энэ өдөр Тариаланчдын бослогын үеэр босогчид Хятадын нийслэл Чаньань хотыг нурааж, хожим эзэн хаан Ванг Мангын толгойг авчээ.

1363 оны энэ өдөр түүхэн дэх хамгийн том тэнгисийн тулаануудын нэг Поян нуурын тулаан болжээ.

1388 оны энэ өдөр Самур мөрний эрэгт Алтан ордны хаан Тохтамыш болон Доголон Төмрийн цэргүүд хоорондоо тулалджээ.

1582 оны энэ өдөр Пап лам XIII Грегори Григорианы он тооллыг эхлүүлжээ. Дараагийн өдөр нь шууд 10-р сарын 15 болжээ.

1636 оны энэ өдөр Гучин жилийн дайны Виттстоны тулалдаанд Шведийн арми Саксони болон Ариун Ромын эзэнт гүрнийг армийг ялжээ.

1675 оны энэ өдөр Голландын физикч Кристиан Хюйгенс халаасны цаг зохион бүтээжээ

1824 оны энэ өдөр Мексик улс шинэ үндсэн хуулиа баталж, холбооны бүгд найрамдах улс болов.

1830 оны энэ өдөр Бельги улс Нидерландаас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.

1853 - Османы эзэнт гүрэн Оросын эзэнт гүрэнд дайн зарласнаар Крымийн дайн эхэлжээ.

1887 оны энэ өдөр «Интернешнл Геральд Трибюн» сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ.

1910 оны энэ өдөр Португали Бүгд Найрамдах улс болж, IIМануэл хаан эх орноосоо дүрвэн зугтжээ.

1911 оны энэ өдөр Лондон хотод анхны урсдаг шат ашиглалтад оржээ.

1934 оны энэ өдөр Италийн физикч Энрико Ферми нейтроны удаашралын нөлөөг нээжээ.

1958 оны энэ өдөр Францын одоогийн үндсэн хуулийг баталжээ.

1963 оны энэ өдөр Куб, Гаити улсад дэгдсэн "Флора" хар салхи 6000 хүний аминд хүчээ.

1965 оны энэ өдөр Пап лам VI Павел АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр еврейчүүдийн Исус Христийг хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгож буй зарлиг гаргажээ.

1966 оны энэ өдөр Басутоланд Их Британи улсаас хараат бус болж, Лесото гэгдэх болжээ.

1967 оны энэ өдөр Бруней улсын III Омар Али Сайфуддин хаан ширээгээ хүүдээ шилжүүлжээ.

1985 оны энэ өдөр Чөлөөт програм хангамжийн сан байгуулагджээ.

1991 оны энэ өдөр ЗХУ-ын хуучин холбооны улсууд Прибаотын гурван орноос бусад нь эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

1992 оны энэ өдөр Ромын Энхийн гэрээ 16 жил үргэлжилсэн Мозамбикийн иргэний дайныг зогсоожээ.

1993 оны энэ өдөр ОХУ-ын Дээд Зөвлөлийн ордон руу танкийн их буугаар буудаж эхэлжээ

1994 орны энэ өдөр Швейцарт “Нарны ордны ахан дүүс” шашны урсгалын 48 гишүүн өөрсдийгөө шатаажээ.

2006 орны энэ өдөр WikiLeaks үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

2010 оны энэ өдөр Айка үйлдвэрт гарсан ослын улмаас 9 хүн нас барж 122 шархдаж, нэг сая шоо метр хортой шүлтлэг лаг гадагшилж гол ус мөрнийг маш ихээр бохирдуулжээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)