Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-28


МЭӨ 480 оны энэ өдөр Грек-Персийн дайны Саламины дэргэдэх тулалдаан болжээ. Уг тулалдаан эртний түүхийн хамгийн том тэнгисийн тулалдаануудын нэг аж.

МЭӨ 48 оны энэ өдөр эртний Ромын төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжин Помпейг Египетийн хаан XIII Птоломейгийн тушаалаар алжээ.

1066 оны энэ өдөр Нормандын ван Вильгельм Английг эзэлж эхэлжээ.

1238 оны энэ өдөр Арагоны(Испани) хаан I Жеймс маавруудын (хойд Африк болон, баруун Европод оршин амьдарч байсан африк гаралтай омгууд) эзэмшилд байсан Валенсияг эзэлжээ.

1322 оны энэ өдөр Ариун Ромын эзэн хаан IV Людовик Мюльдорфын тулалдаанд Австрийн хаан I Фридрихийг ялжээ.

1618 оны энэ өдөр Брюссельд дэлхийн анхны ломбард нээгджээ.

1760 оны энэ өдөр Долоон жилийн дайн: Орос-Австрийн арми Берлин хотыг эзэлжээ.

1821 оны энэ өдөр Мексикийн эзэнт гүрний тусгаар тогтнолын тунхаг бичгийг эмхтгэжээ.

1844 оны энэ өдөр Шведийн хаан ширээнд I Оскар заларчээ.

1870 оны энэ өдөр Пруссийн арми Страсбургийг эзэлжээ.

1939 оны энэ өдөр Варшав хот Гитлерын армид бууж өгчээ.

1939 оны энэ өдөр ЗХУ,Германы хооронд найрамдал болон хилийн гэрээ” байгуулжээ.

1941 оны энэ өдөр Грект Болгарын эзэрхийллийг эсэргүүцсэн бослого гарчээ.

1944 оны энэ өдөр Югославыг чөлөөлөх давшилт эхэлжээ.

1961 оны энэ өдөр Дамаскт гарсан төрийн эргэлт Египет,Сирийн нэгдсэн Арабын нэгдсэн бүгд найрамдах улсын төгсгөлийг тавьжээ.

1970 оны энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч Гамаль Абдель Насер зүрхний шигдээсийн улмаас нас баржээ.

1979 оны энэ өдөр Ойрх Дорнод дахь Их Британи, АНУ, Туркийн санаачлагчаар байгуулагдсан цэрэг-улс төрийн СЕНТО байгууллага албан ёсоор татан буугджээ.

1995 оны энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин, Палестиныг чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафат нар Иордан голын баруун эрэг ба Газын зурвасын талаарх түр хугацааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

2009 оны энэ өдөр Гвинейн засгийн эрхэнд байсан цэргийн хунт эсэргүүцлийн жагсаалыг дарж 1400 хүнийг алжээ.

2009 оны энэ өдөр Энэтхэгийн сансрын хөлөг “Чандраяан-1” Саран дээрээс ус олжээ.

2014 оны энэ өдөр Гонконгт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаас гаргасан улс төрийн хязгаарлалттай шинэчлэлийг эсэргүүцсэн хөдөлгөөн эхэлжээ.

2018 оны энэ өдөр Индонезийн Сулавеси хотод 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс цунами үүсгэж, 4340 хүн амь үрэгдэж, 10,679 хүн шархаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)