Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-21

1170 оны энэ өдөр Даблины хаант улс (Ирланд) Нормандын (одоогийн Францын газар нутагт викингуудын байгуулагдсан вант улс) түрэмгийлэгчдэд бууж өгчээ.

1896 оны энэ өдөр Английн цэргүүд Суданы Донголу хотыг эзлэн авчээ.

1898 оны энэ өдөр Манжийн Түгээмэл хааны бэлэвсэн гэргийн Цыши хатан төрийн эргэлт хийн эрх мэдлийг авч, 100 өдрийн шинэчлэлийг дуусгажээ.

1922 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Гардинг Палестинд еврей улс байгуулах саналыг дэмжжээ.

1933 оны энэ өдөр Лейпциг хотод Рейхстагийг галдан шатаасан хэргээр коммунистуудыг шүүх хурал эхэлжээ.

1938 оны энэ өдөр - Польш Чехословак Улсаас Тешины Силезийн хэсгийг шилжүүлэхийг шаарджээ. Тус газар нутгийг 1920 онд Спад болсон Олон улсын хурлын шийдвэрээр Чехословакт нэгтгэсэн аж.

1939 оны энэ өдөр Румын улсын Ерөнхий сайд Арман Кэлинескугийн амь насыг “Төмөр гварди”-ийнхан (Румыны улс төрийн хөдөлгөөн ба нам) хөнөөжээ.

1944 оны энэ өдөр Сан-Марин гитлерын эсрэг холбоонд нэгджээ.

1949 оны энэ өдөр БНХАУ-ыг тунхаглажээ.

1953 оны энэ өдөр Умард Солонгосын цэргийн дэслэгч Но Кум Сок өөрийн жолоодож явсан тийрэлтэт онгоцтойгоо Өмнөд Солонгос руу зугтжээ.

1964 оны энэ өдөр Мальт улс Их Британиас салж тусгаар тогтножээ.

1965 оны энэ өдөр Гамби, Мальдив, Сингапур улсууд НҮБ-д элсэн оржээ.

1971 оны энэ өдөр Бахрейн, Бутан, Катар улсууд НҮБ-ын гишүүн болжээ.

1981 оны энэ өдөр Белиз Их Британийн колониос чөлөөлөгдөн тусгаар тогтножээ.

1984 оны энэ өдөр Бруней НҮБ-ын гишүүн орон болжээ.

1991 оны энэ өдөр бүх ард түмний санал асуулгаар Армен ЗХУ-аас тусгаарлажээ.

1993 оны энэ өдөр Оросын Ерөнхийлөгч Б.Ельцин Дээд зөвлөлийг (тухайн үеийн парламент)тараажээ.

1999 оны энэ өдөр Тайванд газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн амь үрэгджээ.

2012 оны энэ өдөр Израилийн өмнөд хэсгийн хийлийн зурваст Египетийн гурван алан хядагч Израилийн хэсэг цэргүүд руу гал нээж олон хүний аминд хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)