Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-17

14 оны энэ өдөр Тиберий Клавдий Нерон Ромын эзэнт гүрний хаан ширээнд заларч Теберий Цезарь Август гэгдэх болжээ.

391 оны энэ өдөр Арабууд Египетийн Александрийскийн номын санг устгажээ.

1156 оны энэ өдөр Австрийн вант улс байгуулагджээ.

1382 оны энэ өдөр Аугаа Людовикийн охин Мария Унгарын хаанд өргөмжлөгджээ.

1394 оны энэ өдөр VI Карл хаан Францаас еврейчүүдыг албадан гаргах зарлиг гаргажээ.

1620 оны энэ өдөр Османы арми Польш-Литвийн холбоотны цэргийг Цецероны тулалдаанд бут цохижээ.

1665 оны энэ өдөр Лондонд тахал өвчин дэгджээ

1678 оны энэ өдөр Голландын дайны үеэр Франц, Испанийн хооронд Нимвегены гэрээ байгуулагджээ.

1778 оны энэ өдөр АНУ болон уугул иргэд индиан омгуудын хооронд Форт Питт анхны албан ёсны гэрээнд гарын үсэг зуржээ.

1787 оны энэ өдөр Филадельфи мужид АНУ-ын Үндсэн хууль батлагджээ.

1809 оны энэ өдөр Орос-Шведийн 1808-1809 оны дайныг цэглэсэн Фридрихсгамын энхийн гэрээ байгуулагджээ. Гэрээгээр Финлянд нь Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр оржээ.

1859 оны энэ өдөр Жошуа Абрхам Нортон өөрийгөө Нэгдсэн улсын эзэн хаанаар тунхаглаж, НУ-ын эрхэмсэг эзэн хаан I Нортон ба Мексикийн захирагч гэсэн хэргэм өөртөө өгчээ.

1894 оны энэ өдөр Япон-Хятадын нэгдүгээр дайны хамгийн том тэнгисийн тулаан болжээ.

1900 оны энэ өдөр Австралийн Холбоо байгуулагджээ.

1922 оны энэ өдөр Берлинд дэлхийд анх удаа дуутай кино үзэгчдийн хүртээл болжээ.

1930 оны энэ өдөр Араратын курдуудын бослогыг туркууд даржээ.

1939 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Польш руу дайран оржээ.

1948 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Иран руу дайран оржээ.

1948 оны энэ өдөр Израилийн хэт даврагсад Араб, Израилийн хооронд зуучийн үүрэг хүлээсэн НҮБ-ын элч Фолк Бернадотын (Шведийн гүн) амь насыг хөнөөжээ.

1954 оны энэ өдөр Уильям Голдингийн “Lord of the Flies” (Ялаа нарын эзэн) роман хэвлэгдэн гарчээ.

1974 оны энэ өдөр Бангладеш, Гренад, Гвиней-Бисау улс НҮБ-д элсжээ.

1978 оны энэ өдөр Израиль болон Египет улс Кемп-Дэвидийн гэрээнд гарын үсэг зуржээ.

1980 оны энэ өдөр Парагвай улсад Никарагуагийн дарангуйлагч Анастасио Самосын амь насыг хөнөөжээ.

1988 оны энэ өдөр Сеул хотноо зуны XXIV Олимпын наадам эхэлжээ.

1991 оны энэ өдөр Эстон, БНАСАУ, БНСУ, Латви, Литв, Маршалын арлууд, Микронез НҮБ-ын гишүүн орнууд болжээ.

1992 оны энэ өдөр Берлинд Ираны курдуудын удирдагчийн амь насанд халдаж хөнөөжээ.

2006 оны энэ өдөр Приднестровийн Бүгд Найрамдах Молдавын Улсад Преднестровийн тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулга болжээ.

2009 оны энэ өдөр АНУ Чех болон Польшид Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулахаасаа албан ёсоор татгалзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)