Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-16

307 оны энэ өдөр Ромын эзэн хаан II Северыг Максимианы цэргүүд баривчлан хорьжээ.

1389 оны энэ өдөр Османы хаан I Мурад Косовод болсон тулалдаанд амь үрэгджээ.

1810 оны энэ өдөр Мексик тусгаар тогтнолоо зарлажээ.

1821 оны энэ өдөр Орос гүрэн Аляскийг эзэмших онцгой эрхээ баталжээ.

1906 оны энэ өдөр Роалд Амундсен Өмнөд Соронзон туйлыг нээжээ.

1908 оны энэ өдөр автомашины “ Женералс Моторс” компани үүсэн байгуулагджээ.

1916 оны энэ өдөр Канадад архи үйлдвэрлэх, зарахыг хоригложээ.

1955 оны энэ өдөр Аргентинд төрийн эргэлт гарч эхэлжээ.

1941 оны энэ өдөр Ираны шах Реза-хан хаан ширээнээсээ татгалзжээ.

1959 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Алжирт тугаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулга явуулах санал гаргажээ.

1963 оны энэ өдөр Малайз улс байгуулагджээ.

1966 оны энэ өдөр Нью-Йоркт алдарт “Метрополитен Опера” нээгджээ.

1970 оны энэ өдөр Иорданы хаан Хуссейн онц байдал зарлажээ.

1975 оны энэ өдөр Папуа-Шинэ Гвиней тусгаар тогтнолоо зарлажээ.

1979 оны энэ өдөр Зүүн Германаас найман хүн агаарын бөмбөлгөөр Баруун Герман руу зугтжээ.

1978 оны энэ өдөр газар хөдлөлт болж 25 мянган орчим хүн амь үрэгджээ.

1979 оны энэ өдөр Афганистанд Засгийн эрхийг А.Амин төрийн эргэл хийн авчээ.

1985 оны энэ өдөр Хятадын Улс төрийн товчооны 10 гишүүн, Коммунист намын Төв хорооны 64 гишүүн залуу удирдагчдад зам тавин огцорчээ.

1987 оны энэ өдөр Монреальд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1992 оны энэ өдөр АНУ-д Панамын дарангуйлагч Мануэл Норьегийг шүүх хурал өндөрлөж түүнд 40 жилийн хорих ял оноожээ.

1993 оны энэ өдөр Абхазад Сухумийн төлөө тулалдаан эхэлжээ.

1999 оны энэ өдөр Билл Гейтс эхнэрийнхээ хамт хүн амын эрүүл мэнд муудаж байгаа асуудлыг судлах төв байгуулахад 5,0тэр бум $ хандивлажээ.

2000 оны энэ өдөр Сиднейд XXVII Олимпын тоглолтууд эхэлжээ.

2007 оны энэ өдөр АНУ-ын Blackwater Worldwide хувийн цэргийн байгууллагын ажилтнууд Багдад 17 энгийн иргэдийн буудаж алсан хэрэг гарчээ.

2011 оны энэ өдөр Невадад онгоцны жолоодлогын шоуны үеэр онгоц үзэгчдийн дээрээс унаж 75 хүний аминд хүрчээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)