Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-14


МЭӨ 81 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан ширээнд Домициан заларчээ.

629 оны энэ өдөр эзэн хаан Ираклий Персийн эзэнт гүрнийг ялсныхаа дараа Константинопольд ялалтын хаалгаар орж иржээ.

786 оны энэ өдөр Арабын халифатын удирдагчаар Гарун Аль-Рашид болжээ.

919 оны энэ өдөр Ирландын эзэн хаан Найл Глундуб викингуудтай хийсэн Айлендбрижийн тулалдаанд алагджээ.

1180 оны энэ өдөр Гэмпейн дайны Исибасиямагийн дэргэдэх тулалдаан болжээ.

1752 оны энэ өдөр Их Британи болон түүний колони улсууд Григорианы буюу өнөө цагийн хуанлид шилжжээ.

1811 оны энэ өдөр Прусст феодалын системийг халжээ.

1812 оны энэ өдөр Францын цэргүүд Москваг галдан шатаажээ.

1829 оны энэ өдөр Орос, Турк улсууд Адрианополийн энхийн гэрээ байгуулжээ.

1857 оны энэ өдөр Английн цэргүүд Дэли хот руу дайрчээ.

1867 оны энэ өдөр Карл Максын “Капитал” номын эхний боть хэвлэгдэн гарчээ.

1886 оны энэ өдөр бичгийн машины туузыг зохион бүтээжээ.

1901 оны энэ өдөр долоо хоногийн өмнө буудуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Уильям МакКинли шархаа даалгүй нас барж, дэд Ерөнхийлөгч Теодор Рузвельт Ерөнхийлөгч болжээ.

1911 оны энэ өдөр Оросын эзэнт улсын Ерөнхий сайд П.Столыпиныг эссэрүүд буудан хөнөөжээ.

1917 оны энэ өдөр Түр засгийн газар Оросын эзэнт гүрнийг Орос улс болсныг зарлажээ.

1937 оны энэ өдөр Испанид үүссэн нөхцөл байдлын талаарх хуралдсан Нионы зөвлөгөөн өндөрлөжээ.

1957 оны энэ өдөр НҮБ ЗХУ-ыг цэргээ Унгарт оруулсныг буруушаав.

1959 оны энэ өдөр дэлхийд анх удаа “Луна-2” сансрын төхөөрөмж Сансрын гадаргууд хүрчээ.

1960 оны энэ өдөр газрын тос олборлогч орнуудын (OПЕК) байгууллага байгуулагджээ.

1960 оны энэ өдөр Конго улсад төрийн эргэлт гарч парламент болон үндсэн хуулийн эрхийг зогсоожээ.

1979 оны энэ өдөр Афганистаны Ерөнхийлөгч Нур Мухаммед Таракийг Хафизул Амины тушаалаар алжээ.

1982 оны энэ өдөр Ливаны шинээр сонгогдсон Башир Жамайл алагджээ.

2000 оны энэ өдөр Майкрософт корпорац Windows Milennium Edition үйлдлийн системийг гаргажээ.

2003 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгын дүнгээр Швед улс Европын нэгдсэн валют (евро) руу шилжихээс татгалзжээ.

2003 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгаар Эстон улс Европын холбоонд нэгджээ.

2010 оны энэ өдөр Францын парламент олон нийтийн газар гивлүүртэй явахыг хориглосон хуулийг баталжээ.

2019 оны энэ өдөр Йемений босогч хуситууд Саудын Арабын газрын тосны байгууламжид халдлага үйлдсэн хариуцлагыг хүлээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)