Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-13

1228 оны энэ өдөр Монголын эзэнт гүрний хаанд Өгөөдэй өргөмжлөгджээ.

1501 оны энэ өдөр Мекелажело алдарт Давид баримлаа бүтээж эхэлжээ.

1743 оны энэ өдөр Их Британи, Австри, Сардинийн вант улс “Treaty of Worms” (Хорхойн гэрээ) улс төрийн холбоо байгуулжээ.

1788 оны энэ өдөр Нью-Йорк хот АНУ-ын нийслэл хот болжээ.

1791 оны энэ өдөр Францын хаан XVI Людовик шинэ үндсэн хуулийг хүлээн зөвшөөрчээ.

1812 оны энэ өдөр Оросууд Наполеоны армитай тулалдалгүй Москва хотыг орхихоор шийджээ.

1847 оны энэ өдөр Америкийн арми Мехико хотыг эзэлжээ.

1902 оны энэ өдөр Их Британи улсад анх удаа сэжигтэн этгээдийн буруутайг хэргийн газраас олдсон хурууны хээгээр нотолжээ.

1921 оны энэ өдөр Антантын орнуудын арми болон Туркийн арми Сакарийн дэргэд 22 өдөр тасралтгүй тулалдсаны эцэст гал зогсоожээ.

1923 оны энэ өдөр Мигель Примо де Ривера төрийн эргэлтийн дараа Испанид дарангуйлал тогтоожээ.

1922 оны энэ өдөр Ливийн Аль-Азиз мужид агаарын хэм 57,7 хэм хүрчээ.

1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн Александр Флеминг пенициллиныг гарган авчээ.

1940 оны энэ өдөр италийн арми Египет руу дайран оржээ.

1948 оны энэ өдөр Энэтхэгийн арми Хайдарабадын вант руу довтолжээ.

1971 оны энэ өдөр Хятадын генерал, Мао Зедуны албан ёсны залгамжлагч Лин Бяогийн сууж явсан онгоц Монголын Хэнтийн аймагт сүйрчээ.

1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицжак Рабин нар Палестины автономийг хүлээн зөвшөөрсөн тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

2001 оны энэ өдөр есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-д иргэний агаарын нислэг эргэн сэргэжээ.

2008 оны энэ өдөр Энэтхэгийн нийслэл Дели хотод цуврал халдлага гарч 30 гаруй хүн амь үрэгдэж, 130 хүн шархаджээ.

2007 оны энэ өдөр НҮБ уугуул иргэдийн эрхийн тухай тунхгийг баталжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)