Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-11

9 оны энэ өдөр Ромын эзэнт гүрэн түүхэнд хамгийн том ялагдлаа Тевтоны төлөөх тулалдаанд хүлээжээ. Рейн мөрөн 400 жилийн турш Ромын эзэнт гүрэн болон харийнхны хоорондох хил хязгаар болжээ.

813 оны энэ өдөр франкуудын (эртний герман овгуудын холбоо)хаан I Карл өөрийн хүү I Людовикийг өөрийн залгамжлагчаараа зарлажээ

1297 оны энэ өдөр Шотландын эрх чөлөөний төлөөх анхны дайны Стерлингийн тулалдаанд Уильям Уолласаар ахлуулсан Шотландын арми ялалт байгуулжээ.

1390 оны энэ өдөр Литвийн иргэний дайны үеэр Тевтоны баатрууд Вильнюсыг бүслэн авчээ.

1683 оны энэ өдөр Османы эзэнт гүрний болон Холбоотнуудын армийн хоорондох Венийн тулалдаан болжээ.

1714 оны энэ өдөр Испанийн хаан ширээний төлөөх дайнд Испани, Францын армиуд Каталонийн нийслэл Барселоныг эзэлжээ.

1795 оны энэ өдөр Персууд Тбилиси (Гүрж) хотыг эзэлж тонон дээрэмджээ.

1802 оны энэ өдөр Пьемонтын хаант улс Францын бүрэлдэхүүнд оржээ.

1852 оны энэ өдөр Буэнос-Айрес хувьсгалын үр дүнд тусгаар улс хэмээн өөрийгөө зарлажээ.

1888 оны энэ өдөр Торонтод болсон үйлдвэрлэлийн үзэсгэлэн дээр анх удаа хүний дуу хоолойг бичиж сонсгожээ.

1914 оны энэ өдөр Дэлхийн I дайны үеэр Австрали Германы колони Шинэ Гвиней руу довтлон оржээ.

1919 оны энэ өдөр АНУ-ын тэнгисийн хүчин Гондурас руу дайран оржээ.

1922 оны энэ өдөр Ереван хотод нэг талаас Турк нөгөө талаас Армен,Азербайжан, Гүржийн хооронд найрамдлын Карскийн гэрээ байгуулагджээ

1944 оны энэ өдөр Дэлхийн II дайны үеэр холбоотнуудын армийнхнаас АНУ-ын цэрэг Германы нутаг дэвсгэрт анх оржээ.

1950 оны энэ өдөр Солонгосын дайн: АНУ-ын Гарри Трумэн 38 дугаар өргөргөөс хойш байлдааны үйл ажиллагаа явуулахыг дэмжжээ.

1960 энэ өдөр Италийн Ром хотод XVII Олимпын тоглолтууд өндөрлөжээ.

1971 энэ өдөр Египет улс үндсэн хуулиа албан ёсоор баталжээ.

1972 оны энэ өдөр Мюнхенд XX Олимпын тоглолтууд өндөрлөжээ

1982 энэ өдөр Чилид төрийн эргэлт гарч Ерөнхийлөгч Альенда алуулжээ.

1982 оны энэ өдөр Ливан руу Израиль довтолсны дараа Палестины дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангаж байсан олон улсын хүчнийхэн Бейрутээс гарчээ. Тав хоногийн дараа Сабра, Шатила дүрвэгсдийн хуаранд фалангистууд (Ливаны христын шашинтнууд)хэдэн мянган дүрвэгчдийг алжээ.

1986 оны энэ өдөр Польшид улс төрийн хоригдлуудыг чөлөөлжээ.

1991 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Кубээс гарах болсныг зарлажээ.

1997 оны энэ өдөр Шотландын иргэд бүх нийтийн санал асуулгаар бие даасан парламенттай болох санал өгчээ.

2001 оны энэ өдөр Дэлхийн худалдааны төв болон Пентагон террорист халдлагад өртжээ.

2007 оны энэ өдөр ОХУ дэлхийн хамгийн хүчтэй цөмийн бус зэвсгийг туршжээ.

2009 оны энэ өдөр Молдавын Ерөнхийлөгч Владимир Воронин албан тушаалаасаа огцорчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)