Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-10

МЭӨ 587 оны энэ өдөр Вавилоны II Навуходогомор хааны зарлигаар Иерусалимын ордон болоод сүмийг шатаажээ.

1172 оны энэ өдөр Аббасын Халифат байгуулагджээ.

1229 оны энэ өдөр загалмайтны цэргүүд Майоркийн эрэг дээр бууж тус арлыг эзэлж эхэлжээ.

1419 оны энэ өдөр Францад Бургундийн гүн Аймшиггүй Жан алуулжээ.

1509 оны энэ өдөр Османы эзэн гүрний нийслэл Константинопольд газар хөдлөлт болж 10 мянга гаруй хүн эндэж их хэмжээний хохирол учруулжээ.

1547 оны энэ өдөр Пинки Клюгийн дэргэдэх тулалдаан Англи болон Шотландын хооронд хамгийн сүүлийн том тулалдаан болж, Английн хаан VI Эдуардын армид ялалт авчирчээ.

1622 оны энэ өдөр Японд Христийн шашинтнуудыг хөөн гадуурхах үеэр Нагасаки мужид 52 христийн шашинтныг тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийг хүртэл цаазлан хороожээ.

1654 оны энэ өдөр Оросын арми Смоленск хотыг польшуудаас чөлөөлжээ.

1721 оны энэ өдөр Португалийн хаан I Жозе дарс үйлдвэрлэхэд зориулсан дархан цаазат бүс нутаг байгуулах зарлиг гаргажээ. Одоо эл бүс нутаг ЮНЕСКО-ийн дэлхийн өв хэмээн бүртгэгджээ.

1846 оны энэ өдөр оёдлын машиныг зохион бүтээжээ.

1882 оны энэ өдөр Германы Дрезден хотод еврей үзлийн эсрэг анхны олон улсын конгресс чуулжээ.(Еврей бус үзлийг хамгаалах чуулган)

1885 оны энэ өдөр Ором, Англи улс Орос-Афганистаны хилийг тогтоох гэрээ байгуулжээ.

1898 оны энэ өдөр Австрийн хатан хаан Элизабетын амь насанд халдаж хөнөөжээ.

1918 оны энэ өдөр Энэтхэгийн Калькутт мужид ислам шашинтнуудыг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.

1919 оны энэ өдөр Сен-Жермен-ан-Лайд Австри болон Холбоотнууд Польш, Унгар, Чехословак, Югославын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1939 оны энэ өдөр Канад улс Германд улсад дайн зарлажээ.

1940 оны энэ өдөр Британийн хатан хааны Бакингемын ордон Германы бөмбөгдөлтөд өртжээ.

1960 оны энэ өдөр Багдад ОПЕК (Газрын тос импортлогч орнуудын байгууллага) байгуулагджээ.

1967 оны энэ өдөр Гибралтарын ард иргэд Испанийн бус Британийн бүрэлдэхүүнд үлдэх санал өгчээ.

1974 оны энэ өдөр Гвений-Бисау тусгаар тогтнолоо олжээ.

1996 оны энэ өдөр НҮБ Цөмийн туршилтын иж бүрэн хориглох гэрээг баталжээ.

2007 оны энэ өдөр Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф 7 жил гадаадад цөлөгдсөнийхөө дараа эх орондоо эргэн иржээ.

2017 оны энэ өдөр “Ирма” хар салхи АНУ-ын Флорид мужийг дайрсны улмаас 134 нас барж, 64,76 тэрбум долларын эд материалын хохирол учирчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)