Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-09

МЭӨ 479 оны энэ өдөр Платейн дэргэдэх тулалдаан болжээ. Эл тулалдаанд Грекийн арми өөрийн нутаг дэвсгэрт түрэн орж ирсэн Персийн хуурай замын армийг үндсэндээ устгасан аж.

337 оны энэ өдөр Константины гурван хүү Ромын эзэнт гүрнийг гурав хуваажээ.

1000 оны энэ өдөр Норвегийн хааны арми болон Дана-Швщдын холбоотны армийн хооронд Сольдерын тулалдаан болжээ. Эл тулалдаанд Норвегийн хаан Олаф Трюггвасон амь үрэгджээ.

1141 оны энэ өдөр Хар Кидан улсыг үндэслэгч Елуй Даш Сельжукуудийг (одоогийн дунд Ази орчим оршиж байсан эзэнт гүрэн) ялжээ.

1493 оны энэ өдөр Хорват,Османы армийн шийдвэрлэх тулалдаан Крбавын талд болжээ.

1570 оны энэ өдөр Турк Киприйг эзэлжээ.

1739 оны энэ өдөр Хойд Америкт боолуудын хамгийн том бослого гарчээ.

1776 оны энэ өдөр Америкийн Нэгдсэн Колони албан ёсоор Америкийн Нэгдсэн улс хэмээгдэх болжээ.

1801 оны энэ өдөр Азербайжан Орос гүрний бүрэлдэхүүнд оржээ.

1828 оны энэ өдөр Оросын агуа зохиолч Лев Толстой төржээ.

1850 оны энэ өдөр Калифорни АНУ-ын 31 дэх муж болжээ.

1867 оны энэ өдөр Люксенбург тусгаар тогтножээ.

1922 оны энэ өдөр Смирны тулалдаанаар Грек-Туркийн дайн үндсэндээ дуусжээ. Дайнд Туркийн тал ялжээ.

1932 оны энэ өдөр Испанийн засгийн газар Каталонид автономит эрх олгожээ.

1940 оны энэ өдөр Хойд Трансильванийг Унгарт шилжүүлэх үеэр румын үндэстнийг хоморголон устгасан үйл явдал болжээ.

1945 оны энэ өдөр Япон-Хятадын дайн дуусжээ.

1948 оны энэ өдөр БНАСАУ байгуулагджээ.

1954 оны энэ өдөр Алжирын хойд мужид гарсан газар хөдлөлтөд 1200 гаруй хүн эндэж 5000 хүн гэмтэж шархаджээ.

1965 оны энэ өдөр Бетси хар салхи Шинэ Орлеан мужид одоогийн ханшаар 12 тэрбум орчим долларын хохирол учруулж 76 хүний аминд хүрчээ.

1965 оны энэ өдөр Төвд Хятадын автономит муж болжээ.

1976 оны энэ өдөр Хятадын удирдагч Мао Зедун нас баржээ.

1985 оны энэ өдөр Мехикод хүчтэй газар хөдлөлт болж 4700 хүн эндэж 30 мянган хүн шархджээ.

1991 оны энэ өдөр Тажикстан тусгаар тогтножээ.

1993 оны энэ өдөр Палестиныг чөлөөлөх байгууллага Израиль улсыг хүлээн зөвшөөрчээ.

1984 оны энэ өдөр шатрын дэлхийн аваргын төлөөх А.Карпов, А.Гаспаров нарын хэт сунжирсан тулааныг ДШХ Ерөнхийлөгч Компанасе таслан зогсоожээ. 5:3 харьцаатай Карпов хожсон ч сүүлийн гурван хожлыг Гаспаров аваад байжээ.

1999 оны энэ өдөр Лиийн Сирта хотод болсон Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Муаммар Каддафийн санаачлагчаар Африкийн нэгдсэн байгууллага байгуулагджээ. 2002 оноос тус байгууллага Африкийн холбоо болж өөрчлөгдсөн аж.

2001 оны энэ өдөр Афганистанд Умардын холбоотнуудын (Афганистаныг аврах нэгдсэн лтмдпиын фронт) удирдагч Ахмад Шах Масудын амь насанд Аль Каидынхан халдаж хөнөөжээ.

2012 оны энэ өдөр Ирак даяар үүссэн хүчирхийллийн дүнд 100 гаруй хүн амь үрэгдэж, 350 хүн шархаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)