Дэлхийн түүхэнд энэ өдөр 09-07

1141 оны энэ өдөр Кидан улсын Илү Дашийн цэрэг Катаваны тулалдаанд Сельжукуудыг бут цохижээ.

1191 оны энэ өдөр I Ричардаар ахлуулсан загалмайтнууд Арсуфын тулалдаанд Сала ад-Дины (Ойрх Дорнод дахь мусульманчуудын удирдагч) цэргийг ялжээ.

1543 оны энэ өдөр Шотландын хаан ширээнд есөн сартай Мари Стюартыг өргөмжилжээ.

1791 оны энэ өдөр АНУ-ын нийслэл хотын Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр Вашингтон хэмээх болжээ.

1810 оны энэ өдөр Оросын болон Туркийн армийн хооронд Батины дэргэдэх тулалдаан болжээ.

1812 оны энэ өдөр Франц-Оросын дайны хамгийн цуст Бородиногийн тулалдаан болжээ.

1856 оны энэ өдөр Оросын хаан ширээнд II Александр заларчээ.

1922 оны энэ өдөр Смирнын тулалдаанд Туркийн арми ялалт байгуулснаар Ш-Туркийн дайн үндсэндээ дуусжээ.

1926 оны энэ өдөр Испани улс Үндэстнүүдийн Лигээс гарчээ.

1939 оны энэ өдөр Бирмийн үндэстний баатар У Оттаман Их Британи улсын колончлолыг эсэргүүцэн олон хоног шоронд өлсгөлөн зарласны эцэст нас баржээ.

1940 оны энэ өдөр компьютерыг анх удаа алсын зайнаас удирджээ.

1945 оны энэ өдөр Берлин хотод Холбоотны армиудын болох ЗХУ,АНУ, Их Британи мөн Францын цэргүүд ялалтын парад хийн жагсжээ.

1948 оны энэ өдөр Ким Ир Сен Бүгд Найрамдах Ардчилсан Сонгос улс байгуулагдсаныг зарлажээ.

1953 оны энэ өдөр ЗХУ-ын КН-ын даргаар Никита Хрущев сонгогджээ.

1954 оны энэ өдөр Алжирт 6,7 балын хүчтэй газар хөдлөлт болж 1243 хүн нас барж, 5,0 мянган хүн гэмтжээ.

1977 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер болон Панамын удирдагч Омас Торрихос нар 2000 онд Панамын хоолой Панамд шилжих гэрээ байгуулжээ.

1991 оны энэ өдөр Тажикстан улс тусгаар тогтнолоо тунхаглажээ.

1993 оны энэ өдөр Палестиныг чөлөөлөх байгууллага Израиль улсыг хүлээн зөвшөөрчээ.

1996 оны энэ өдөр Америкийн домогт репер Тупак Амар Шакурын амь насанд халджээ.

2001 оны энэ өдөр Афганистанд Умардын холбооны удирдагч Ахмад Шах Масудын амь насанд Аль-Каидын хоёр алуурчин халдан хөнөөжээ.

2002 оны энэ өдөр Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Өмнөд болон Хойд Солонгосын хөл бөмбөгийн баг нөхөрсөг тоглолт хийж 0:0 тэнцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)