Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-17


986 оны энэ өдөр Визант-Болгарын дайны Траяны тулалдаан болжээ. Болгарчууд Византын армийг бут цохиж, Византын эзэн хаан II Василий арай ядан амь гаран зугтжээ.

1386 оны энэ өдөр Албанийн ван Карл Топия Венец улстай холбоо тогтоон, тус улсын оролцож байгаа бүхий л дайнд холбоотон болж оролцохоор тохиролцож, оронд нь далайн эргийн газар нутгаа Османы эзэн гүрнээс хамгаалуулахаар болжээ.

1498 оны энэ өдөр Пап лам VI Александрын хүү Чезаре Боржиа дэлхийн түүхэнд ширээт ламынхаа бүрэн эрхээс татгалзсан анхны хүн болжээ.

1502 оны энэ өдөр Христофер Колумб Гондурасыг Испанийн мэдлийн газар нутаг гэж зарлажээ.

1668 оны энэ өдөр Анатолид (Османийн эзэнт гүрэн) болсон 8.0 балын хүчтэй газар хөдлөлт 8 мянга гаруй хүний амийг авч оджээ.

1712 оны энэ өдөр Дани, Шведийн хооронд тэнгисийн хүчний асар том тулаан болжээ.

1771 оны энэ өдөр Английн эрдэмтэн Ж.Пристли фотосинтезийг нээжээ.

1866 оны энэ өдөр Бадены Их вант Германы Холбооноос гарч буйгаа мэдэгдэн, Прусстэй энхийн гэрээ тогтоожээ.

1892 оны энэ өдөр Орос, Франц цэргийн нууц гэрээ байгуулжээ.

1896 оны энэ өдөр Брижет Дрискол гэгч машинд дайруулсан анхны хохирогч болжээ.

1903 оны энэ өдөр Жозеф Пулитцер өөрийн нэрэмжит шагналыг байгуулжээ.

1914 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайны Сталлупёнены тулалдаан болжээ. Энэ тулалдаанд Герман фон Франсуагаар удирдуулсан Германы арми Пауль фон Ренненкампфаар удирдуулсан Оросын цэргийн бут цохижээ.

1916 оны энэ өдөр румын улс Антантын орнуудтай нууц гэрээ байгуулжээ. Гэрээгээр Румын улс холбоотнуудын талд дайнд оролцохоор болжээ.

1943 оны энэ өдөр Уинстон Черчилл, Франклин Д.Рузвельт, Уильям Лайон Маккензи Кинг нарын оролцсон Квебекийн анхны уулзалт болжээ.

1945 оны энэ өдөр Индонез тусгаар тогтнолоо зарлажээ.

1948 оны энэ өдөр Израилийн Засгийн газар Англи-Палестины банкны мөнгөн тэмдэгтийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэмээн зарлажээ.

1958 оны энэ өдөр Хятадын удирдагч Мао Зэдун “Их үсрэлтийн” бодлого эхэлснийг зарлажээ.

1960 оны энэ өдөр Габон тусгаар тогтнолоо зарлажээ.

1962 оны энэ өдөр Берлиний ханыг давах гэж байгаад анх удаа хүн алагджээ.

1968 оны энэ өдөр “The Doors” хамтлагийн “Waiting for the Sun” пянз хамгийн алдартай пянзаар тодорчээ.

1974 оны энэ өдөр Гавана хотод сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болжээ.

1977 оны энэ өдөр Зөвлөлтийн цөмийн "Арктика" хөлөг онгоц хойд туйлд хүрсэн дэлхийн анхны хөлөг онгоц болжээ.

1992 оны энэ өдөр Өмнөд Африкийг хөгжүүлэх нийгэмлэг байгуулагджээ.

1998 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон тангарагтны шүүхийн зөвлөлд Моника Левинскийтэй холбоотой талаараа мэдүүлэг өгчээ.

1998 орны энэ өдөр ОХУ-ын Засгийн газар дампуурлаа зарлажээ.

1998 оны энэ өдөр Пакистаны Ерөнхийлөгч Мухаммад Зия-уль-Хак, АНУ-ын элчин сайд Арнольд Рафел нар онгоцны ослоор амь үрэгджээ.

1999 оны энэ өдөр Туркийн хойд хэсэгт Меркаллийн хэмжүүрээр 7,6 МВт хүчтэй газар хөдлөлт болж 17 мянга гаруй хүн нас барж, 50 мянга орчим хүн бэртжээ.

2005 оны энэ өдөр Израилийн цэрэг Газын зурвасыг орхих хүрээнд тус бүс нутгаас хүмүүсийг албадан нүүлгэх ажил эхэлжээ.

2005 оны энэ өдөр алан хядагчид Бангладешийн 300 сууринд 500 бөмбөг дэлбэлжээ.

2008 оны энэ өдөр АНУ-ын сэлэлтийн тамирчин Майкл Феллс нэг Олимпын наадмаас найман алтан медаль хүртсэн анхны тамирчин болжээ.

2009 оны энэ өдөр ОХУ-ын Саяно-Шушеснкийн усан цахилгаан станцад осол гарсны улмаас 75 хүг амь үрэгджээ. Уг осол тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засаг, экологид асар их гамшиг учруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)