Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-16

МЭӨ 1 оны энэ өдөр Ван Манийг төрийн маршал хэмээн зарлав. Өмнөх өдөр нь нас барсан Хан улсын эзэн хаан Ай өв залгамжлагчгүй байжээ.

963 оны энэ өдөр Византын эзэн гүрний хаан ширээнд Никофорос II Фокас заларчээ.

1385 оны энэ өдөр Доголон Төмөр Дагестаныг дайлжээ.

1513 оны энэ өдөр Гвинейн тулалдаанд Англи-Германы цэрэг Францын армийг ялж Италиас хөөн гаргажээ.

1726 оны энэ өдөр Орос улс Австри улстай холбоо байгуулжээ.

1732 оны энэ өдөр Думятын тулалдаанд Адмирал Шамбрегээр удирдуулсан Мальтын усан цэргийн арми Османы цэргийг бут цохижээ.

1788 оны энэ өдөр Францын Сангийн сайд Л. де Бриен тус улсын дампуурлыг зарлажээ.

1819 оны энэ өдөр Англид бүх нийтийн сонгуулийн эрхийг шаардсан жагсагчид болон цагдаагийнхны хооронд цуст мөргөлдөөн болжээ. Түүхэнд Манчестерын хядлага гэж нэрлэгджээ.

1868 оны энэ өдөр Хятадын эзэн хааны арми тус улсын хойд хэсэгт 15 жилийн турш үргэлжилсэн бослогыг даржээ.

1874 оны энэ өдөр – Крымийн Герман үндэстнүүд АНУ-д суурьшихаар иржээ.

1902 оны энэ өдөр Оросын дорно дахины судлаач, хэл шинжлэгч, угсаатан зүйч Юрий Рерих төржээ.

1906 оны энэ өдөр Чилид болсон газар хөдлөлт Вальпарайсо хотыг хоёр хэсэг болгон хуваажээ. Энэ гашигт 1500 хүн эндэж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.

1930 оны энэ өдөр анхны дуутай өнгөт хүүхэлдэйн киног бүтээжээ.

1934 оны энэ өдөр Францын жүжигчин Пьер Ришар төржээ.

1945 оны энэ өдөр Москвад ЗХУ, Польшийн хооронд хоёр улсын хилийн тухай гэрээ байгуулагджээ. Гэрээг 1919-1920 онд санал болгосон "Керзоны шугам" байрлалыг үндэслэн байгуулжээ.

1950 оны энэ өдөр Индонезийн орчин үеийн парламент (Ардын төлөөлөгчдийн зөвлөл) анхны хурлаа хийжээ.

1958 оны энэ өдөр Америкийн дуучин Мадонна (Луиза Вероника Чикконе) төржээ.

1960 оны энэ өдөр Кипр тусгаар тогтнолоо зарлажээ.

1960 оны энэ өдөр Олон улсын одон орон судлалын академи байгуулагджээ.

1962 оны энэ өдөр Пит Бест “Beatles” хамтлагаас хөөгдөж, оронд нь Ринго Старр иржээ.

1978 оны энэ өдөр Шри-Ланк социалист улс болж байгаагаа зарлажээ.

1991 оны энэ өдөр Орос ба Казахстан харилцан нэг нэгнийхээ хил хязгаарыг хүлээн зөвшөөрчээ.

1995 оны энэ өдөр Бүх нийтийн санал асуулгаар Бермудийн хүн амын дийлэнх нь тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Их Британийн колони статусыг хадгалах санал өгчээ.

2017 оны энэ өдөр Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц хүчин төгөлдөр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)