Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-14

1040 оны энэ өдөр Элгины тулалдаанд Шотландын хаан Дунканыг төрсөн дүү Макбет нь алж хаан ширээг авчээ.

1385 оны энэ өдөр Литвийн Их ван Ягайло Польштой газар нутгаар нэгдэх холбоо байгуулжээ.

1385 оны энэ өдөр Альжубароттын тулалдаанд 7 мянган Португалийн цэрэг 30 мянган цэрэгтэй Испанийн армийг бут цохин эх орныхоо тугаар тогтнолыг хамгаалжээ.

1619 оны энэ өдөр Хойд Америкт анх удаа архидалтын эсрэг хууль гаргаж усан үзэм тариалахыг хоригложээ.

1782 оны энэ өдөр Оросын хатан хаан II Екатерина Крымийг хавсаргах зарлиг гаргажээ.

1790 оны энэ өдөр Верелсийн гэрээ байгуулагдаж Орос-Шведийн дайн (1788-1790) албан ёсоор дуусжээ.

1834 оны энэ өдөр Англид ядуучуудад зориулсан байр ашиглалтад оржээ.

1888 оны энэ өдөр Америкийн инженер Оливер Шелленберг цахилгаан тооцооны машин зохион бүтээжээ.

1893 оны энэ өдөр Парис хотод анхны жолооны үнэмлэх гардуулжээ.

1908 оны энэ өдөр Англид дэлхийн анхны гоо бүсгүйн тэмцээн болжээ.

1914 оны энэ өдөр Францын арми Герман руу довтлох оролдлого хийсэн боловч бүтэлгүйтэн Парис руу эргээд ухарчээ.

1919 оны энэ өдөр Германд Вейрмарын үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.

1920 оны энэ өдөр Чехословак болон Югослав улс Бага Антантыг байгуулжээ.

1920 оны энэ өдөр Антверпенд VII Олимпын наадмын нээлт болжээ.

1921 оны энэ өдөр Бүгд Найрамдах Тува Ард улс байгуулагджээ.

1935 оны энэ өдөр АНУ-д нийгмийн даатгалын систем хэрэгжиж эхэлжээ.

1941 оны энэ өдөр Их Британи болон АНУ Атлантын тунхагт гарын үсэг зуржээ

1945 оны энэ өдөр Москвад ЗХУ Чан Кайшигийн Засгийн газартай хоёр улсын найрамдал, эв нэгдлийн гэрээг 30 жилийн хугацаатай байгуулжээ.

1945 оны энэ өдөр Японы эзэн хаан Хирохито тус улсыг үг дуугүй бууж өгөх тогтоолд гарын үсэг зуржээ.

1947 оны энэ өдөр Пакистан улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1952 оны энэ өдөр НАТО-ийн гишүүн орнууд ЗХУ болон түүний холбоотнуудаас худалдааны хоригоо хэсэгчлэн цуцалжээ.

1969 оны энэ өдөр Умард Ирланд руу протестант болон католик шашинтнуудын хоорондох мөргөлдөөнийг зогсоохын тулд Их Британи цэргээ оруулжээ.

1971 оны энэ өдөр Бахрейн тусгаар тогтнолоо тунхаглажээ.

1974 оны энэ өдөр Туркийн арми Кипр улсын нутаг дэвсгэрийн хэсгийг булаан эзэлжээ.

1987 оны энэ өдөр Шри-Ланкад хамгаалалтын цэрэг Энэтхэгийн Ерөнхий сайд Ражив Гандийн амь насанд халдах оролдлого хийжээ

1992 оны энэ өдөр Гүрж-Абхазын дайн эхэлжээ.

2003 оны энэ өдөр АНУ, Канадын олон хотод цахилгаан эрчим хүчний саатал гарчээ.

2003 оны энэ өдөр Канадын хуулийн байгууллага гэм зэмгүй 24 Пакистан эрчүүдийг баривчлан шоронд хорьжээ. Тэдгээрийн ихэнх нь залуухан оюутнууд байжээ.

2015 оны энэ өдөр Кубийн нийслэл Гавана хотод 54 жилийн дараа АНУ Элчин сайдын яамаа нээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)