Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-12

1099 оны энэ өдөр Загалмайтнууд Аскалоны (Палестин) дэргэдэх тулалдаанд Иерусалимыг Христийн шашинтнуудаас чөлөөлөхөөр ирсэн Египетийн армийг бут цохижээ.

1323 оны энэ өдөр 30 жил үргэлжилсэн Швед-Оросын дайн Ореховын гэрээгээр дуусжээ.

1399 оны энэ өдөр Алтан ордны арми Литвийн ван Витовтын армийг Ворсклийн тулалдаанд бут цохижээ.

1572 оны энэ өдөр Крымийн хаан Длэвлэь-Гирей Орост нэгдсэн Поволжийг эргүүлж авах гэсэн тулалдаанд ялагдал хүлээжээ.

1759 оны энэ өдөр Долоон жилийг дайны Кунерсдорфийн тулалдаанд Орос-Австрийн арми Пруссийн армийг ялжээ.

1831 оны энэ өдөр Франц түрэмгийлэл Голландыг хаан I Вильгельмын Бельгийн хувьсгалыг дарах оролдлогыг зогсоожээ.

1851 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Айзек Зингер оёдлын машиныг зохион бүтээжээ

1865 оны энэ өдөр Английн эмч

Жозеф Листер фенолыг анх хагалгааны багаж хэрэгсэл ариутгахад хэрэглэжээ.

1873 оны энэ өдөр Хивын ханлиг (Зүчийн угсааны Шейваны удмынхан) Оростой нэгджээ.

1898 оны энэ өдөр АНУ Хавайн арлуудыг  хавсаргажээ.

1903 оны энэ өдөр Япон улс Манжуураас Оросын цэргийг гаргах хугацаа хойшилсонтой холбогдуулан Орос улсад эсэргүүцэл илэрхийлжээ.

1905 оны энэ өдөр Япон, Англи улс Алс Дорнод дахь нөлөөллийн хүрээгээ хуваажээ.

1912 оны энэ өдөр Канад улс хар арьстан цагаачдыг хүлээж авахаа нэг жил зогсоожээ.

1942 оны энэ өдөр Москвад зөвлөлтийн удирдагч И.Сталин, Их Британийн Ерөнхий сайд ВЬ.Черчилль нарын уулзалт болжээ.

1944 оны энэ өдөр Ла-Маншийн хоолой дагуу тавьсан “Плутон” газрын тос дамжуулах хоолойгоор Англиас Франц руу бензин ирэх болжээ..

1945 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Хойд Солонгос, Сахалин, Курилийн арлуудыг эзэлжээ.

1953 оны энэ өдөр Семипалатинскт дэлхийн анхны устөрөгч бөмбөгийн туршилтыг хийжээ.

1970 оны энэ өдөр Гарвардын Их сургуульд алдарт рок дуучин Женис Жоплин сүүлийн тоглолтоо хийжээ.

1974 оны энэ өдөр Турк улс Кипр улсыг Туркийн автономит тойргууд байгуулахыг тулган шаарджээ.

1978 оны энэ өдөр Япон , Хятад улс энх тайван, найрамдлын гэрээ байгуулжээ.

1985 оны энэ өдөр Japan Airelines компанийн Boing 737 онгоц осолдож 520 хүн энджээ. Энэ нь зорчигч тээврийн нэг онгоцны ослоор хамгийн их хүн нас барсан осол аж.

1991 оны энэ өдөр Их Британид зодоонч үүлдрийн нохойг хошуувчгүй салхилуулах, үржүүлэх, худалдаалахыг хорьжээ.

1994 оны энэ өдөр Чеченд онц байдал зарлаж бүх нийтийн цэрэгт дайчлалт эхэлжээ.


1999 оны энэ өдөр Украинд эрүүлжүүлэх байгууллагууд хаах захирамж гарчээ.

2000 оны энэ өдөр Баренцын тэнгист Оросын “Курс” цөмийн шумбагч онгоц живжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)