Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-10


МЭӨ 586 оны энэ өдөр . - Вавилоны хаан II Небухаднезар Иерусалимыг сүйтгэжээ. Вавилоны байлдан дагуулалтын эхлэл.

843 оны энэ өдөр Вердений гэрээний дагуу Агуу Карлын эзэнт гүрнийг түүний гурван ач хүүгийн дунд хуваажээ.

955 оны энэ өдөр Лех голын тулалдаанд Германы хаан I Отто унгарчуудыг ялжээ.

1498 оны энэ өдөр Английн хаан аялаг, судлаач Жон Каботыг Канадыг нээсэнд 10 фунт Стерлингээр шагнажээ.

1500 оны энэ өдөр Португалийн далайчин Диогу Диаш Мадагаскар арлыг нээжээ.

1512 оны энэ өдөр Камбрей лигийн дайны үеэр Францын болон Английн усан флотын хооронд Сен-Матьегийн тулалдаан болжээ.

1539 оны энэ өдөр Францын хаан I Франциск тус улсад төрийн хэлийг нэвтрүүлжээ. Бүх албан бичгийн латин биш франц хэл дээр боловсруулахыг тушаасан байна.

1678 оны энэ өдөр Францын Вант Улс ба Нэгдсэн мужуудын улсын хооронп зургаан жил гаруй үргэлжилсэн Голландын дайныг эцэслэсэн Неймегений гэрээг байгуулжээ.

1792 оны энэ өдөр Парист 8 сарын 10-ны бослого гарчээ(Францын агуу хувьсгал). Тюилэрийн ордон руу дайрч, XVI Луисийг баривчилжээ.

1809 оны энэ өдөр Эквадор тусгаар тогтнолоо зарлажээ.

1876 оны энэ өдөр Канадын Онтарио хотод дэлхийд анх удаа хот хоорондын утасны дуудлага хийгджээ.

1897 оны энэ өдөр Германы эрдэмтэн Феликс Хоффманн анагаах ухаанд хэрэглэхэд тохиромжтой химийн цэвэр ацетилсалицилын хүчлийг (аспирин) гарган авчээ

1905 оны энэ өдөр Францын Булонь-сюр- Мер хотод анхны олон улсын эсперанто судлаачдын хурал болжээ.

1913 оны энэ өдөр Бухарестын энхийн гэрээнд Болгар, Румын, Серби, Монтенегро, Грек улсууд гарын үсэг зурснаар Балканы хоёрдугаар дайн дуусжээ.

1920 оны энэ өдөр Османы эзэнт гүрнийг холбоотнуудын хооронд хуваасан Севресийн гэрээг байгуулжээ(Дэлхийн I дайн)

1953 оны энэ өдөр Францын Холбоо өөрийн цэргийн хүчээ Вьетнамын эсрэг явуулж байсан Камаргын ажиллагаанаас гаргажээ (Индохины I дайн)

1998 оны энэ өдөр Брунейн хаан ширээнд хунтайж Аль-Мухтади Биллах заларчээ.

2001 оны энэ өдөр Анголд болсон террорист халдлагын улмаас гал тэрэг дэлбэрч 252 хүн амь үрэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)