Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-09

МЭӨ 480 оны энэ өдөр Спартын 300 дайчин Фермопилын хавцалд Персийн армийн замын хаан тулалджээ.

48 оны энэ өдөр Фарсалын дэргэд Помпей, Цезарь хоёрын цэрэг тулалдаж, Цезарийн арми ялжээ.

1173 оны энэ өдөр Пизаны цамхгийг барьж эхэлжээ

1549 оны энэ өдөр Англи Францад дайн зарлажээ.

1792 оны энэ өдөр Богемийн хаан ширээнд II Франц заларчээ.

1805 оны энэ өдөр Австри, Их Британи, Орос улс Наполеоны эсрэг Гуравдугаар эвслийг байгуулжээ.

1830 оны энэ өдөр Францын хаанд I Луи-Филипп өргөмжлөгджээ.

1931 оны энэ өдөр Канад-АНУ-ын хилийг тусгаарлан тэмдэглэжээ.

1859 оны энэ өдөр Америкийн инженер Натан Эймс урсдаг шат зохион бүтээжээ

1902 оны энэ өдөр Их Британи болон Ирландын хаанд VII Эдуард өргөмжлөгджээ.

1905 оны энэ өдөр Портсмутод АНУ-ын Ерөнхийлөгч Т.Рузвельтын зуучлалаар Япон-Оросын энхийн хэлэлцээр эхэлжээ.

1910 оны энэ өдөр АНУ-ын инженер Альва Жон Фишер цахилгаан угаалгын машин зохион бүтээжээ.

1919 оны энэ өдөр Англи Персийг ивээн эзэрхэж буйгаа зарлажээ.

1942 оны энэ өдөр бүслэгдсэн Ленинградад Д.Шостаковичийн баатарлаг Долдугаар симфонийг анх тогложээ.

1942 оны энэ өдөр Киевийн хөл бөмбөгийн баг Германуудтай тоглон хожоод багаараа алуулжээ.

1942 оны энэ өдөр Английн эрх баригчид Энэтхэгт тусгаар тогтнол олгохыг үл зөвшөөрөн Энэтхэгийн үндэсний конгрессын гишүүдийг баривчилжээ.

1944 оны энэ өдөр У.Черчилль Югославын партизаны хөдөлгөөний удирдагч И.Титотой уулзахаар Неапольд иржээ.

1945 оны энэ өдөр ЗХУ Японд дайн зарлан Маньжур уу дайрчээ.

1945 оны энэ өдөр АНУ Нагасаки хотод цөмийг бөмбөг хаяжээ.

1962 оны энэ өдөр Роберт Циммерман өөрийн нэрээ албан ёсоор сольж Боб Дилан гэгдэг болжээ.

1965 оны энэ өдөр Сингапур Малайзаас салан тусгаарлажээ.

1979 онд Англид анхны шалдан хүмүүсийн наран шарлагын газар нээгджээ.

1986 оны энэ өдөр Небуорт хотод болсон рок хөгжмийн наадмаар “Queen” хамтлаг хамгийн сүүлчийн удаа тогложээ.

1999 оны энэ өдөр ОХУ-ыг Б.Ельцин дөрөв дэх Засгийн газраа тараажээ.

2014 оны энэ өдөр Миссури мужид 18 настай хар арьстан залууг цагдаа нар буудсан явдал оршин суугчдийн дургүйцлийг хүргэж эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)