Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-08

1220 оны энэ өдөр Шведийн арми Эстонын овгуудад Лихулийн тулалдаанд ялагджээ.

1570 оны энэ өдөр Сен-Жермений энхийн гэрээгээр Францын шашны гуравдугаар дайн дуусжээ.

1636 оны энэ өдөр Испанийн арми Парист тулж иржээ.

1648 оны энэ өдөр янычарууд (Османы эзэнт гүрний явган цэрэг) Туркийн эзэн хаан сэтгэцийн өвчтэй I Ибрагимыг хаан ширээнээс нь түлхэн унагааж, цаазалжээ.

1815 оны энэ өдөр Наполеон Гэгээн Елена арал руу цөлөгджээ.

1832 оны энэ өдөр Баварын ханхүү Отто Грекийн хаанд өргөмжлөгджээ.

1854 оны энэ өдөр Smith&Wesson компани анхны сумны дайз үйлдвэрлэж эхэлжээ.

1899 оны энэ өдөр Америкийн инженер Альберт Маршалл хөргөгч зохион бүтээжээ.

1911 оны энэ өдөр Ливерпульд ажилчдын эсэргүүцлийн жагсаалыг армийнхан галт зэвсгээр даржээ.

1914 оны энэ өдөр Англи-Францын цэргүүд Тоголендыг(одоогийн Того улсын нутаг дэвсгэрт оршиж байсан Германы колони) эзэлжээ.

1915 оны энэ өдөр Германы арми Прагийг эзэлжээ.

1915 оны энэ өдөр Оросын эзэн хаан II Николай Германтай энхийн хэлэлцээнд зуучлагч болохыг хүссэн Дани улсын саналыг няцаажээ.

1919 оны энэ өдөр Англи-Афганистаны гуравдугаар дайн төгсжээ.

1925 оны энэ Вашингтонд Ку-Клус-Кланы (цагаан арьстны давуу байдлыг эрхэмлэсэн хэт барууны үзэлтэй байгууллага) анхны үндэсний чуулган болжээ.

1937 оны энэ өдөр Японы арми Бээжин хотыг эзэлжээ.

1937 оны энэ өдөр Холливудын од, Америкийн нэрт жүжигчин Дастин Хоффман төржээ.

1940 оны энэ өдөр Францын фашист засгийн газар Ерөнхий сайд асан Л.Блюм, Э.Даладье нарыг баривчилжээ.

1941 оны энэ өдөр Зөвлөлтийн таван (Ил-4) онгоц анх удаа Берлинг бөмбөгджээ.

1943 оны энэ өдөр Италийн дарангуйлагч Муссолини Мадлен арлын шоронд хоригджээ.

1944 оны энэ өдөр Берлинд Гитлерын амь насанд халдах хуйвалдааныг зохион байгуулсан армийн найман офицерыг төгөлдөр хуур хөгжмийн төмөр утсаар дүүжлэн цаазалжээ.

1949 оны энэ өдөр Страсбургт Европын Зөвлөлийн анхны хурал болжээ.

1956 оны энэ өдөр Бельгийн Марсель хотод нүүрсний уурхайд түймэр гарсны улмаас 263 хүн энджээ.

1960 оны энэ өдөр Лаост төрийн эргэлт гарчээ.

1966 оны энэ өдөр Хятадад соёлын хувьсгал эхэлснийг зарлажээ.

1967 оны энэ өдөр Бангкокт Зүүн-Өмнөд Азийн улс орны холбоо байгуулагджээ (ACEAH) Уг холбоонд Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин хожим Бруней, Вьетнам, Лаос, Мьянмар улс элсжээ.

1974 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Уотергейтийн дуулианаас болж огцорч байгаагаа зарлажээ.

1983 оны энэ өдөр Гватемалд төрийн эргэлт гарчээ.

1990 оны энэ өдөр Ирак улс Кувейтийг бүрэлдэхүүндээ нэгтгэж байгааг зарлажээ.

1991 оны энэ өдөр Парист Ираны ерөнхий сайд асан Ш.Бахтияр бусдын гарт хорлогджээ.

2000 оны энэ өдөр Их Британи, АНУ, Италийн эрдэмтэд хүнийг клондох (биологийн аргаар хуулбарлах) туршилт эхэлснийг мэдэгджээ.

2010 оны энэ өдөр Хятадын Чугцю, Ганьсу мужуудад хөрсний гулгалт болж 1400 гаруй хүн энджээ.

2014 оны энэ өдөр Олон улсын эрүүл мэндийн байгууллага Эбола вирусийн тархалттай холбогдуулан олон улсын анхаарлын төвд байгаа нийгмийн эрүүл мэндийн салбарт онц байдлыг зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)