Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-07

642 оны энэ өдөр Сасанидын армийг арабууд нэг мөсөн даржээ.

1318 оны энэ өдөр Хүлэг хааны цэрэг Дагестаныг эзэлжээ.

1560 оны энэ өдөр Унгарын гүнгийн ахайтан Елизавета Батори төржээ. Түүнийг гэмт хэргийн түүхэнд дэлхийн анхны гаж донтон гэж үздэг аж.

1714 оны энэ өдөр Балтийн тэнгисийн Гангутийн тохойд Швед-Оросын усан флотын тулалдаан болжээ.

1743 оны энэ өдөр Орос-Шведийн дайныг дүгнэсэн Абосын гэрээ батлагджээ.

1779 оны энэ өдөр орчин үеийн газар зүйг үндэслэсэн Германы эрдэмтэн Карл Риттер төржээ.

1858 оны энэ өдөр Английн хатан хаан Виктория Оттава хотыг Канадын нийслэл болгожээ.

1912 оны энэ өдөр Орос, Японы хоёр Маньжур болон Монгол дахь нөлөөллийн хүрээгээ хуваажээ.

1927 оны энэ өдөр Уэльсийн ханхүү, АНУ-ын дэд Ерөнхийлөгч нар Канадын Онтарио, АНУ-ын Буффало хотын хооронд энх тайвны гүүрийг нээжээ.

1939 оны энэ өдөр Саудын Араб нарын тосыг боловсруулах онцгой эрхийг “Стандарт Ойл” компанид олгожээ.

1940 оны энэ өдөр фашистууд Эльзас-Лотаринг болон Люксенбургийг Германы салшгүй нэгэн хэсэг хэмээн мэдэгджээ.

1959 оны энэ өдөр АНУ-ын VI Explorer хиймэл дагуул сансраас Дэлхийн зургийг анх удаа явуулжээ.

1960 оны энэ өдөр Кот-д Ивуар тусгаар тогтножээ.

1960 оны энэ өдөр Фидель Кастро Куб дахь Америкийн бүх аж ахуйн нэгжийг улсын өмч болгохоо зарлажээ.

1970 оны энэ өдөр анхны компьютерын шатрын тэмцээн болжээ.

1985 оны энэ өдөр Британийн сэтгүүлчид BBC агентлаг Хойд Ирландын үйл явдлын тухай баримтат киног үзүүлэхээс татгалзсаныг эсэргүүцэн нэг өдрийн ажил хаялт хийжээ.

1987 оны энэ өөр АНУ-ын иргэн Линн Кокс гэдэг эмэгтэй Берингийн хоолойгоор АНУ-аас ЗХУ-д сэлж хүрчээ.

1990 оны энэ өдөр Ирак Кувейтийг түрэмгийлсний улмаас НҮБ Иракийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

1993 оны энэ өдөр Их Британийн хааны Бакингемын ордон (тодорхой хэсэг нь) анх удаа жуулчдад үүд хаалгаа нээжээ.

1995 оны энэ өдөр Сербийн Краин болон Баруун Боснийн улсуудыг устгах “Шуурга” байлдааны ажиллагаа дуусжээ.

1998 оны энэ өдөр Кени болон Танзани дахь АНУ-ын ЭСЯ-ны эсрэг террорист халдлага явуулжээ. Ойролцоогоор 250 хүн нас барж, 4000 хүн шархаджээ.

2008 оны энэ өдөр Өмнөд Осетины дайн эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)