Дэлхийн түүхэнд энэ өдөр 08-03


МЭӨ 8 оны энэ өдөр ромын эзэнт гүрний жанжин Тиберий далматуудыг (одоогийн Хорватын газар нутагт амьдарч байсан эртний овог аймаг)Босне мөрний дэргэдэх тулалдаандбут цохижээ.

881 оны энэ өдөр III Людовикийн арми Сукур-ан-Вимийн тулалдаанд викингүүдыг ялжээ.

908 оны энэ өдөр Унгарын цэргүүд Францын армийг Эйзанахийн тулалдаанд бут цохижээ.

1601 оны энэ өдөр Австрийн цэргүүд Трансильванийг эзэлжээ.

1778 оны энэ өдөр Италийн Милан хотод дуурийн алдарт “Ля Скала” театр нээгджээ.

1795 оны энэ өдөр Парисын хөгжмийн их сургууль байгуулагджээ.

1882 оны энэ өдөр АНУ-ын Конгресс тус улс руу гэмт хэрэгтэн, галзуу өвчтэй, зүүдэндээ явдаг хүмүүсийг нэвтрэхийг хоригложээ. Мөн Хятад хүмүүсийг цагаачлахыг 10 жилээр хориглосон байна.

1904 оны энэ өдөр Төвдийн Лхас хотод анх удаа барууны хүмүүс иржээ. Энэ нь Английн судалгааны баг байв.

1912 оны энэ өдөр Турк улс Албанид хязгаарлагдмал автономит байдал олгосон бөгөөд сургуулиудад албани хэл заахыг зөвшөөрчээ.

1914 оны энэ өдөр Герман улс Франц улсад дайн зарлажээ.

1926 оны энэ өдөр Лондонд анх удаа замын хөдөлгөөний гэрлэн дохио байрлуулжээ.

1930 оны энэ өдөр ЗХУ болон Итали улс худалдааны гэрээ байгуулжээ.

1940 оны энэ өдөр Литв улс ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болжээ.

1945 оны энэ өдөр Чехословакийн герман, унгар үндэстнүүд тус улсын иргэншил авах эрхгүй болжээ.

1950 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хятад улсыг тус байгууллагад элсүүлэхээс татгалзжээ.

1952 оны энэ өдөр Хельсинкид XV Олимпын наадам өндөрлөжээ.

1956 оны энэ өдөр Сирид төрийн эргэлт болжээ.

1959 оны энэ өдөр Москвагийн анхны олон улсын кино наадам нээгджээ.

1960 оны энэ өдөр Нигер улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1963 оны энэ өдөр “The Beatles” хамтлаг хамгийн сүүлчийн тоглолт болжээ.

1980 оны энэ өдөр Москвад XXII Олимпын наадам эхэлжээ.

1997 оны энэ өдөр АНУ-ын тэнгисийн хүчний цэргүүд Иракийн Хадид мужид энгийн иргэдийг хоморголон устгасан хэрэг гарчээ.

2002 оны энэ өдөр Турк улс Европын Холбооны гишүүн болохын тулд тус улсын парламент цаазын ялыг халах, хууль бус цагаачдын орогнуулах хэргийн шийтгэлийг чангатгах зэрэг хэд хэдэн хууль эрх зүйн шинэчлэлийг баталжээ.

2004 оны энэ өдөр Буд гарагийг судлах зориулалттай гараг хоорондын “Messenger” автомат станцыг хөөргөжээ.

2005 оны энэ өдөр Мавританд төрийн эргэлт гарч Ерөнхийлөгч Маауйя ульд Сид Ахмедыг Саудын Арабын хаан Фахдын оршуулах ёслолд оролцох байх үеэр нь огцруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)