Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-20


МЭӨ 14 оны энэ өдөр Ромын эзэн хаан Август асны зээ хүү Агриппа Постум  бие хамгаалагчдынхаа гарт  учир битүүлэг байдлаар амь үрэгджээ

636 оны энэ өдөр Ярмукийн тулалдаан болжээ. Эл тулалдаанд Халид ибн бль Валид Византын Левант хотыг булаан эзэлжээ. Үүнийг лалын шашинтнуудын Арабын хил хязгаарыг тэлэх байлдан дагуулалтын анхны даваlгаа хэмээн үздэг. 

917 оны энэ өдөр Ахелосын тулалдаанаар Болгарын хаан I Симеоны арми Византын армийг бут цохижээ.

1083 оны энэ өдөр Унгарын анхны хаан Стефаныг гэгээн хэмээн дахижээ. Эл өдрийг Унгарын үндэсний баяр хэмээн тэмдэглэдэг.

1519 оны энэ өдөр  Мин улсад хун тайж Нинийн бослого дарагджээ.

1619 оны энэ өдөр Америк тивд усан онгоцоор  анхны хар арьстан боолуудыг авчирч заржээ.

1648 оны энэ өдөр Линзийн тулалдаанд Францын гүн Агианск  испаничуудыг бут цохижээ.

1710 оны энэ өдөр Испанийн хаан ширээний төлөөх Сарогосын тулалдаан болжээ.

1866 оны энэ өдөр АНУ-д иргэний дайн дуссаныг Ерөнхийлөгч Эндрю Жонсон албан ёсоор мэдэгджээ.

1914 оны энэ өдөр Дэлхийн I дайн: Германы арми Бельгийн нийслэл Брюссель руу дайран оржээ.

1926 оны энэ өдөр Японы NHK телевиз үүсэн байгуулагджээ.

1940 оны энэ өдөр Мексикт Оросын төр нийгмийн зүтгэлтэн Леон Троцкийн амь насанд халджээ. Мөсний сүхээр цавчуулж, үхлийн шарх авсан Троцкий маргааш өдөр нь нас баржээ.

1918 оны энэ өдөр Антантын орнууд Латв, Литв, Эстони улсуудыг хүлээн зөвшөөрчээ.

1944 оны энэ өдөр Дэлхийн II дайн: Зөвлөлтийн арми Румыныг чөлөөлөх тулалдаан эхэлжээ.

1950 оны энэ өдөр Солонгосын дайн: НҮБ-ын зэвсэгт хүчин Умард Солонгосын цэргийн Тэгү хот руу хийсэн дайралтыг зогсоожээ.  

1955 оны энэ өдөр Алжирын бербер бүлэглэл  Атлассын уулархаг бүсийн хоёр тосгон руу дайрч тэнд байсан Францын 77 иргэнийг алжээ.

1960 оны энэ өдөр Сенегал  Холбооны Малигаас салж тусгаар тогтнолоо зарлажээ.

1960 оны энэ өдөр Сансарт хөөргөсөн амьд амьтан анх удаа эсэн мэнд Дэлхийдээ эргэн иржээ (Белка, Стрелка нэртэй хоёр нохой)

1968 оны энэ өдөр Хүйтэн дайн: Варшавын гэрээний орнуудын арми Чехославак руу орж “Прагын хавар” бослогыг даржээ.

1977 оны энэ өдөр АНУ Нарын аймгийн судлахаар Voyager хөлөг онгоцыг хөөргөжээ.

1988 оны энэ өдөр найман жил үргэлжилсэн Иран-Иракийн дайн дуусжээ.

1991 оны энэ өдөр Эстон тусгаар тогтнолоо эргэн сэргээжээ.

1998 оны энэ өдөр  АНУ Кени улс дахь элчин сайдын яаманд нь гарсан дэлбэрэлтийн хариу болгож  Судан болон Афганистанд Аль-Каидын бүлэглэлүүд байрлаж болзошгүй газруудад далавчит пуужингийн цохилт өгчээ.

1998 оны энэ өдөр Канадын дээд шүүх Квебек мужийг тус улсаас тусгаарлах шийдвэрийг бие даан гаргаж болно гэж үзжээ.

2006 оны энэ өдөр Шри-Ланкийн иргэний дайны үеэр тус улсын улс төрч, парламентын гишүүн С.Сивамахаража буудуулан нас баржээ.

2010 оны энэ өдөр Санкт-Петербург хотод эрчим хүчний маш том осол гарчээ.

2016 оны энэ өдөр Туркийн Газиентеп хотод болж байсан курд үндэстний хуримын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж 50 гаруй хүний амийг авч оджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)