Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-12

МЭӨ 100 оны энэ өдөр эртний Ромын төрийн зүтгэлтэн, жанжин, зохиолч Гай Юлий Цезарь төржээ.

1109 оны энэ өдөр загалмайн дайчид Триполийг эзэлжээ.

1470 оны энэ өдөр Османы арми Эвбейг (Грекийн эртний хот)эзэлжээ.

1562 оны энэ өдөр Юкатаны хамба ламын үүрэг гүйцэтгэгч Фрайдиего де Ланда эртний Майячуудын ариун номуудыг шатаажээ.

1679 оны энэ өдөр Английн хаан II Карл иргэдэд шүүхийн эрхийг баталгаажуулсан хууль гаргажээ.

1806 оны энэ өдөр Наполеон Германыг нэгтгэжээ

1820 оны энэ өдөр ЗСБНХУ, Литв улсын хооронд энхийн гэрээ байгуулжээ.

1931 оны энэ өдөр Францад Д’Артаньянд зориулсан хөшөө босжээ.

1941 оны энэ өдөр ЗХУ-д 577 мянган шоронгийн хоригдлыг фронтод явуулах шийдвэр гарчээ.

1941 оны энэ өдөр Германы нисэх хүчин Москваг бөмбөгдөж эхэлжээ.

1943 оны энэ өдөр Курскийн тулалдааны үеэр Прохоровка өртөөнд дэлхийн түүхэнд хамгийн том танкийн тулалдаан болжээ.

1962 оны энэ өдөр Лондон хотын нэгэн клубд “Ролинг Стоунз” хамтлаг анхны тоглолтоо хийжээ.

1962 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Куб руу хөдөлжээ.

1979 оны энэ өдөр Кирибати арал улс тугаар тогтножээ.

1988 оны энэ өдөр Уулын Карабах мужийн Зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа зарлажээ.

1998 оны энэ өдөр Францын хөлбөмбөгийн шигшээ баг Бразилын багийг 3:0 харьцаатайгаар хожиж анх удаа дэлхийн аварга болжээ.

2003 оны энэ өдөр Калифорни мужийн шүүх Тайванийн чихрийн үйлдвэрийг бүтээгдэхүүнийг нь идээд хахаж эндсэн хүүхдийн эцэг эхэд хохирлын 50 мянган доллар төлөх шийдвэр гаргажээ.

2003 оны энэ өдөр ТТГ –ын захирал Жорж Тенет Ерөнхийлөгч Жорж Бушийн Конгрессод тавьсан Иракийн тухай илтгэлд хуурамч мэдээлэл өгсөн хариуцлагыг үүрчээ.

2006 оны энэ өдөр “Хизбола” бүлэглэлийн дайчдын зэвсэгт халдлага Израиль-Ливаны дайныг өдөөжээ.

2009 оны энэ өдөр Литвийн Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн Даля Грибаускайте болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)