Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-10

138 оны энэ өдөр Ромын эзэн хааны ширээнд Антоний Пий заларчээ.

1547 оны энэ өдөр Францад албан ёсоор зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн халз тулаан болжээ.

1559 оны энэ өдөр цэргийн зэвсэгт тулааны тэмцээнд Францын хаан IIГенрих амь үрэгджээ. Үүнээс хойш цэргийн тулааныг хоригложээ.

1840 оны энэ өдөр яруу найрагч, дэслэгч М. Лермонтов генерал Галафаевын хорооны бүрэлдэхүүнд Чечений тосгодыг сүйтгэх ажиллагаанд оролцжээ.

1847 оны энэ өдөр АНУ-д анхны 35 хятад цагаач иржээ.

1890 оны энэ өдөр Вайоминг АНУ-ын 44 дэх муж болжээ.

1904 оны энэ өдөр Германы хаан II Вильгельм Оросыг Японы эсрэг дайнд дэмжихээ мэдэгджээ.

1918 оны энэ өдөр Зөвлөлт Социалист Холбооны Орос улс анхны үндсэн хуулиа баталжээ.

1925 оны энэ өдөр мэдээллийн “ТАСС” агентлаг байгуулагджээ.

1925 оны энэ өдөр Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн анхны нисэг хийгджээ.

1931 оны энэ өдөр Норвеги улс Данийн эсэргүүцлийг үл харгалзан Зүүн Гренландыг өөртөө хавсаргажээ.

1940 оны энэ өдөр Францын Виши хотод маршал Петэнийн Засгийн газар байгуулагджээ.

1941 оны энэ өдөр Польшийн Едвабне тосгоны еврей үндэстнүүдийг Польшууд хоморголон устгажээ.

1949 оны энэ өдөр Тажикстанд болсон хөрсний гулгалтад Хаит тосгон бүрэн сүйрч бүх оршин суугчид нь нас баржээ.

1958 оны энэ өдөр Англид дэлхийд анх удаа автомашины зогсоол төлбөртэй болжээ.

1973 оны энэ өдөр Багам Их Британиас тусгаар тогтножээ.

1984 оны энэ өдөр Зөвлөлтийн алдарт найруулагч А. Тарковский  Миланд хисэн хэвлэлийн хурлаар Баруунд үлдэж буйгаа мэдэгджээ.

1991 оны энэ өдөр ОХУ анхны Ерөнхийлөгч  Борис Ельцины бүрэн эрх хэрэгжиж эхэлжээ.

1994 оны энэ өдөр Укрианы Ерөнхийлөгч Леонид Кучма болжээ.

1994 оны энэ өдөр Александр Лукашенко Беларусийн Ерөнхийлөгч болжээ.

2008 оны энэ өдөр  НҮБ шүүх Македонийн  Дотоод хэргийн сайд асан Любэ  Бошкоскигийн дайныг гэмт хэргийг  цагаатгажээ.

1984 оны энэ өдөр Зөвлөлтийн алдарт найруулагч А. Тарковский Миланд хийсэн хэвлэлийн хурлаар Баруунд үлдэж буйгаа мэдэгджээ.

1991 оны энэ өдөр ОХУ анхны Ерөнхийлөгч Борис Ельцины бүрэн эрх хэрэгжиж эхэлжээ.

1994 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма болжээ.

1994 оны энэ өдөр Александр Лукашенко Беларусийн Ерөнхийлөгч болжээ.

2008 оны энэ өдөр НҮБ шүүх Македонийн Дотоод хэргийн сайд асан Любэ Бошкоскигийн дайныг гэмт хэргийг цагаатгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)