Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-09

455 оны энэ өдөр Ромын жанжин Авитус Баруун Ромын эзэн хаанд өргөмжлөгджээ.

869 оны энэ өдөр Японы Санрикуд 8,9 МВТ хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунами тус бүс нутгийн хэдэн зуун км сүйтгэжээ.

1357 оны энэ өдөр Прагд Европын уран барилын нэгэн гайхамшиг Карловын гүүр баригдаж эхэлжээ.

1401 оны энэ өдөр Доголон Төмөр Багдад хотыг газартай тэгшилжээ.

1686 оны энэ өдөр Европын долоон орон Францын газар нутаг баруун Европ руу өргөжиж байгааг зогсоохын тулд Аугсбургийн Лиг байгуулжээ.

1762 оны энэ өдөр Ордны эргэлтийн үр дүнд Оросын хаан ширээнд II Екатерина заларчээ.

1788 оны энэ өдөр Коннектикут АНУ-ын тав дахь муж болжээ

1807 оны энэ өдөр Франц гүрэн Орос олон Прусстэй Тризильтийн энхийн гэрээ байгуулжээ.

1810 оны энэ өдөр Франц улс Голландыг эзэлжээ.

1816 оны энэ өдөр Аргентин Испаниас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.

1886 оны энэ өдөр Хасан нуурын бүсэд Орос-Хятадын хилийг тодорхойлох Хунчуны гэрээнд гарын үсэг зуржээ.

1887 оны энэ өдөр Английн цаасны үйлдвэрийн эзэн анх удаа цаасан амны алчуур танилцуулжээ.

1906 оны энэ өдөр Оросын хаан тус улсын анхны парламентыг тараажээ.

1919 оны энэ өдөр Германы парламент гутамшигт Версалийн гэрээг соёрхон баталжээ.

1943 оны энэ өдөр Холбоотны цэрэг Италийн Сицилийн эрэг дээр буужээ.

1945 оны энэ өдөр генерал Шарль де Голь тус улсын төрийн тогтолцоог тодорхойлох бүх нийтийн санал асуулга явуулах санал дэвшүүлжээ.

1952 оны энэ өдөр БНАГУ социалист хөгжлийн замыг сонгожээ.

1955 оны энэ өдөр дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх эрдэмтдийн Пагуошийн хөдөлгөөн үүсэн байгуулагджээ.

1957 оны энэ өдөр Менделеевийн үелэх системийн 102 дахь элемент нобелийг нээжээ.

1961 оны энэ өдөр Грек улс Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх шийдвэр гаргажээ.

1991 оны энэ өдөр Олон улсын Олимпын хороо ӨАБНУ-ыг гишүүнчлэлийг сэргээжээ.

1997 оны энэ өдөр Польш, Унгар, Чех улс НАТО-д элсэх албан ёсны урилга авчээ.

2006 оны энэ өдөр Италийн хөлбөмбөгийн шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болжээ.

2011 оны энэ өдөр Өмнөд Судан тусгаар улс болжээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)