Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-05

328 оны энэ өдөр Дунай мөрний дээгүүр Румын ба Болгарыг холбосон Константины гүүр нээгджээ.

1333 оны энэ өдөр дайсны бүслэлтэд орсон Японы захирагч Такатоки Хозе болон түүний 873 дайчид бүгд амиа хорлох үйлдэл хийжээ.

1811 оны энэ өдөр Венесуэл Өмнөд Америкийн орнуудаас анхны тусгаар тогтносон улс болжээ.

1814 оны энэ өдөр Англи-Америкийн дайны Чиппевийн тулалдаан болжээ.

1820 оны энэ өдөр термодинамик болон ууран хөдөлгүүрийг онолыг үндэслэгч Уильям Ренкин төржээ.

1881 оны энэ өдөр Египетийн Луксор хотод I Сет, I Аменхотеп, III Тутмос, II Рамзес зэрэг алдарт фараонуудын бунхан олджээ.

1884 оны энэ өдөр Герман улс Того улсыг мэдэлдээ авчээ.

1915 оны энэ өдөр Австри-Унгарын цэрэг Львов хотыг эзэлжээ.

1919 оны энэ өдөр Ирландын үндсэрхэг “Шинн Фейн” байгууллага хууль буусных болжээ.

1920 оны энэ өдөр Германы Шлезвиг нутаг Данийн мэдэлд шилжжээ.

1922 оны энэ өдөр Бразилын Рио-де-Жайнеро хотод тенентистуудын (ардчилсан үзэлтэй залуу офицерууд) бослого эхэлжээ.

1924 оны энэ өдөр Парист VIII Олимпын наадмын нээлт болжээ.

1940 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт Японы импортын бараанд хориг тавьжээ.

1940 оны энэ өдөр Францын Вишигийн Засгийн газар Их Британитай харилцаагаа тасалжээ.

1942 оны энэ өдөр ирээдүйн зохиолч Ян Флеминг Канадад тагнуулын сургуулийг онц дүнтэй төгсжээ.

1943 оны энэ өдөр Дэлхийн II дайны Курскийн тулалдаан эхэлжээ.

1945 оны энэ өдөр Англи болон АНУ коммунист Польш улсын Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.

1954 оны энэ өдөр BBC агентлагийн телевизийн мэдээ цацагдаж эхэлжээ.

1962 оны энэ өдөр Алжир улс тусгаар тогтножээ.

1975 оны энэ өдөр Кабо-Верди тусгаар тогтножээ.

1977 оны энэ өдөр Пакистанд төрийн эргэлт гарч засгийн эрхийг генерал Зия уль-Хак авчээ.

1986 оны энэ өдөр Москвад анхны Эв санааны нэгдлийн спортын тоглолтууд эхэлжээ.

1995 оын энэ өдөр Армен улс шинэ үндсэн хуулиа баталжээ.

1999 оны энэ өдөр Куб улс АНУ-аас 40 жил эдийн засгийн хориг тавьсны хохирол гэж 181 тэрбум доллар нэхжээ.

2004 оны энэ өдөр Индонезод анхны ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2006 оны энэ өдөр Тонга улсын хунтайж, гүнж хоёр Сан-Франциско хотод онгоцны ослоор амь үрэгджээ.

2009 оны энэ өдөр Хятадын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчи хотод эмх замбараагүй байдал үүсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)