Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-04

1187 оны энэ өдөр Египетийн хаан Салах-ад-дин Хаттинийн дэргэд загалмайтны армийг бут цохижээ.

1631 оны энэ өдөр Парист дэлхийн анхны хаяг лавлах товчоо нээгджээ.

1774 оны энэ өдөр Осетин албан ёсоор Оростой нэгджээ.

1776 оны энэ өдөр АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг батлагджээ.

1784 оны энэ өдөр Ариун Ромын эзэн хаан II Иосиф Унгарын үндсэн хуулийг хүчингүй болгож Унгарын хааны титмийг Венд авчрахыг тушаажээ.

1790 оны энэ өдөр Энэтхэгийн Жомолунгма уулын өдрийг тодорхойлсон  газар зүйч Жорж Эверэст төржээ. Хожим эл уулыг түүний нэрээр нэлжээ.

1848 оны энэ өдөр Карл Марксын “Коммунист намын тунхаг” хэвлэгдэн гарчээ.

1865 оны энэ өдөр “Macmollan and Co” хэвлэлийн газар зохиолч Льюс Кэрролын “Алиса ид шидийн оронд” номыг хэвлэн гаргажээ.

1868 оны энэ өдөр Токиогийн дэргэдэх тулалдаанд Японы эзэн хааны арми хамгийн сүүлчийн эзэн самурайн цэргийг бут цохижээ.

1876 оны энэ өдөр Сан-Франциско хотод анхны цахилгаан барааны үзэсгэлэн гарчээ.

1894 оны энэ өдөр Гавайин арлууд Бүгд Найрамдах улс болжээ.

1903 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт Номхон далайн ёроолоор татсан холбооны утсаар дэлхийн дахинд Номхон далайн харилцаа холбоо нээгдсэнийг ёслол төгөлдөр мэдэгджээ.

1906 оны энэ өдөр Их Британи, Франц, Итали улс Эфиопийн тусгаар тогтнолын баталгаажуулжээ.

1945 оны энэ өдөр Англи болон Америкийн арми Зөвлөлтийн талтай тохиролцсоны дагуу Берлин руу оржээ.

1946 оны энэ өдөр Зөвлөлтийн мэдлийнх болсон Кёнигсберг хот Калининград болжээ.

1946 оны энэ өдөр Филиппиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1954 оны энэ өдөр Бернд хөлбөмбөгийн ДАШТ-ийн шувтаргын тоглолтоор ХБНГУ-ын шигшээ Унгар улсын багийг 3:2 харьцаатайгаар хожжээ.

1959 оны энэ өдөр Ямайк автономит эрх авчээ.

1960 оны энэ өдөр АНУ-ын төрийн далбаанд Гавайин арлууд тус улстай нэгдсэнтэй холбогдон 50 дахь таван хошуу нэмэгджээ.

1960 оны энэ өдөр Испанийн дарангуйлагч генерал Франко Гибралтарын оршин суугчдад Испанийн иргэншлийг чөлөөтэй авах санал тавьжээ.

1976 оны энэ өдөр Израилийн тусгай албаныхан Угандын нисэх буудалд барьцаалагдсан хүмүүсийг суллажээ. Ажиллагааны явцад 5 Израиль, 6 террорист, 23 Уганд амь үрэгджээ. Барьцаалагдсан 101 хүнийг аврагджээ.

2004 оны энэ өдөр Грек анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга болжээ.

2011 оны энэ өдөр 88 жил Гамбсбургийнхныг толгойлсон Австри-Унгарын хунтайж Отто фон Габсбург нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)