Дэлхийн түүхэнд энэ өдөр 07-03

324 оны энэ өдөр Адрианополийн дэргэдэх тулалд Ромын эзэн хаад Константин, Лицини хоёрын арми хооронд тулалджээ

964 оны энэ өдөр Оросын Святослав вангийн цэрэг Хазаарын хааны армийг бут цохижээ.

987 оны энэ өдөр Францын хаан ширээнд Гуго Капет суужээ.

1518 оны энэ өдөр Хятадын алдарт эмч, эрдэмтэн, биологич Ли Шижень төржээ.

1583 оны энэ өдөр Оросын хаан Догшин Иван уурандаа хүүгээ таягаараа цохиж алжээ.

1620 оны энэ өдөр Протестантын холбоо болон Католикийн Лиг Ульмын энхийн гэрээ байгуулжээ.

1648 оны энэ өдөр Оросын судлалын экспедиц Берингийн хоолойг олж нээжээ.

1701 оны энэ өдөр Орос-Польшийн арми Ригийн дэргэд Шведийн армид бут цохигджээ.

1849 оны энэ өдөр Францын арми Ромд орсноор Ромын Бүгд Найрамдах улс мөхжээ.

1863 оны энэ өдөр хүчтэй газар хөдлөлтийн улмаас Манил хот бүрэн сүйдэж 1000 гаруй хүн энджээ.

1880 оны энэ өдөр Европын тэргүүлэх орнууд болон АНУ Марокко улсыг хүлээн зөвшөөрсөн Марокканы тунхагт гарын үсэг зуржээ.

1886 оны энэ өдөр Германы техникч Фридрих Бенц дэлхийн хамгийн анхны машиныг танилцуулжээ.

1890 оны энэ өдөр Айдахо АНУ-ын 43 дахь муж болжээ.

1915 оны энэ өдөр Туркт цаасан мөнгө гүйлгээнд гарчээ.

1916 оны энэ өдөр Петербург хотноо Орос, Япон хоёр Хятадад гуравдагч орон нөлөө үзүүлэхгүй байх нууц гэрээ байгуулжээ.

1928 оны энэ өдөр анхны зурагт худалдаанд гарчээ

1940 оны энэ өдөр Бессараб болон Умард Буковин ЗХУ-ын бүрэлдэхүүн болжээ.

1948 оны энэ өдөр Албани газар нутгаасаа Югославын бүх иргэдийг хөөжээ.

1956 оны энэ өдөр Польшийн Засгийн газар еврей үндэстнүүдийг Израиль руу цагаачлахыг зөвшөөрчээ.

1960 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Кубийн элсэн чихрийг импортлохыг хоригложээ.

1962 оны энэ өдөр Холливуудын жүжигчин Том Круз төржээ.

1964 оны энэ өдөр АНУ-д арь өнгөөр ялгаварлахыг хориглосон иргэний хууль батлагджээ.

1973 оны энэ өдөр Хельсинки хотод Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны Зөвлөгөөн эхэлжээ.

1976 оны энэ өдөр Германы “Крафтверкунион” компани хоёр цөмийн цахилгаан станцыг Иранд хүлээлгэн өгөх тухай гэрээ Бонн хотод байгуулагджээ.

1988 оны энэ өдөр Персийн буланд АНУ-ын цэргийн усан хөлөг Ираны иргэний А300 онгоцыг устгажээ. 298 хүн нас баржээ.

2018 оны энэ өдөр Данийн эрдэмтэд дэлхийн анх удаа хүний хиймэл өндгөвч бүтээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)