Дэлхийн түүхэнд энэ өдөр 06-22


МЭӨ 217 оны энэ өдөр Египетийн хаан IV Птомолейн цэрэг Селевкид улсын хаан III Антиохийн армийг Рафийн дэргэдэх тулалдаанд бут цохижээ.

МЭӨ 168 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний цэрэг Македоны армийг Пиднейн тулалдаанд ялжээ.

1377 оны энэ өдөр Английн хаан ширээнд II Ричард заларчээ.

1671 оны энэ өдөр Турк улс Речи Посполитойд (Польшийн Вант Улс ба Литвийн Их Гүрний Холбоо) дайн зарлажээ.

1675 оны энэ өдөр Английн хаан II Карл Гринвичийн одон орныг үүсгэн байгуулжээ.

1815 оны энэ өдөр Наполеон Бонапарт Ватерлоогийн тулалдаанд ялагдсаныхаа дараа хаан ширээнээсээ татгалзах баримтад гарын үсэг зуржээ.

1876 оны энэ өдөр Испани улс үндсэн хуулиа баталжээ.

1889 оны энэ өдөр Герман улс дэлхийд анх удаа өндөр насны тэтгэвэр өгдөг болжээ.

1906 оны энэ өдөр Норвеги улсын тусгаар тогтнолыг эргүүлэн авсныхаа дараа VII Хокон хаан ширээндээ заларчээ.

1915 оны энэ өдөр Австри, Германы холбооны арми Львов хотыг эзэлжээ.

1940 оны энэ өдөр Компьенд хотод Франц улс Германд бууж өгч буй гэрээнд гарын үсэг зуржээ.

1941 оны энэ өдөр Герман улс ЗХУ-руу довтолжээ. Эх орны аугаа дайн эхэлжээ.

1944 оны энэ өдөр Зөвлөлтийн улаан арми байлдааны “Багратион” төлөвлөгөөгөө эхэлжээ.

1960 оны энэ өдөр ЗХУ, БНХАУ албан ёсоор харилцаагаа тасалжээ.

1973 оны энэ өдөр НҮБ-д БНАГУ, ХБНГУ гишүүнээр элсжээ.

1983 оны энэ өдөр NHL-д овертаймыг оруулжээ. (хоёр баг тэнцсэн тохиолдолд эхний гоол ортол нэмэлт таван минут олгох)

1994 оны энэ өдөр Брюссель хотод Энх тайвны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Орос ба НАТО-ийн хамтын ажиллагааны үндэс суурийг тогтоох тухай протоколд гарын үсэг зуржээ.

2002 оны энэ өдөр Ираны баруун хэсэгт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж 260 гаруй хүн нас барж 1300 орчим хүн гэмтэж бэртжээ.

2009 оны энэ өдөр Ингешетийн Ерөнхийлөгч Юнус-бекийн амь насанд халдаж шархдуулжээ.

2012 оны энэ өдөр Сирийн зэвсэгт хүчин Туркийн агаарын цэргийн хүчний сөнөөгч Макдоннелл Дуглас F-4 онгоцыг буудаж, онгоцны хоёр нисгэгчийг алснаар Турк, Сири хоёрын харилцааг улам хурцатгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)