Дэлхийн түүхэнд энэ өдөр 06-14

325 оны энэ өдөр Никед Христийн шашны түүхэнд анхны Христийн сүмийн хамба лам нар хурдаг дуган нээгджээ.

1216 оны энэ өдөр Тайжуудын нэгдүгээр дайны үеэр Францын ханхүү Луигийн арми Английн вант улсын газар нутгийн талаас илүүг эзэлжээ.

1285 оны энэ өдөр Монголын цэрэг Вьетнам руу хоёр дахь удаагаа довтолжээ.

1287 оны энэ өдөр Хубилай хааны цэрэг Манжуурт Наян ноёныг даржээ.

1634 оны энэ өдөр Поляны гэрээ байгуулагдсанаар Орос-Польшийн дайн (1632-1634) дуусжээ.

1775 оны энэ өдөр АНУ-ын арми байгуулагджээ.

1807 оны энэ өдөр Калифорни Мексикээс тусгаарлан Калифорнийн Бүгд найрамдах улс байгуулагджээ.

1848 оны энэ өдөр оросын арми Молдавын бослогыг даржээ.

1859 оны энэ өдөр Чечен Оросын бүрэлдэхүүнд оржээ.

1900 оны энэ өдөр Хавайн арлууд АНУ-ын газар нутаг болжээ.

1918 оны энэ өдөр Туркийн арми Тебризийг (Перс) эзэлжээ.

1938 оны энэ өдөр хлорофиллыг гаргаж авчээ.

1940 оны энэ өдөр Германы арми Парисыг эзэлжээ.

1940 оны энэ өдөр Освенцум бөөнөөр хорих газар анхны хоригдлууд (польш хүмүүс) иржээ.

1944 оны энэ өдөр АНУ-ын Агаарын хүчин Японыг бөмбөгдөж эхэлжээ.

1945 оны энэ өдөр Фашист Германы ГХЯ-ны сайд Иоахим Риббентропыг зугтаж явахад нь Гамбург хотоос баривчилжээ.

1951 оны энэ өдөр АНУ-д дэлхийн анхны компьютер “UNIVAC 1” худалдаанд гарч эхэлжээ.

1956 оны энэ өдөр Английн цэрэг Суэцийн хоолойг орхижээ.

1962 оны энэ өдөр Парис хотод 30 хүн Францын ерөнхийлөгч Шарль де Голлийн амь насанд халдахыг завдсан хэргээр баривчлагджээ.

1982 оны энэ өдөр Фолклендийн дайн дуусжээ.

1985 оны энэ өдөр “Шенгенийн” гэрээ байгуулагджээ.

2017 оны энэ өдөр Виржин мужид АНУ-ын Бүгд найрамдых конгрессын гишүүн Стив Скалисыг цэнгэлдэхэд бейсболл тоглож байхад нь буудан хороожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)