Дэлхийн түүхэнд энэ өдөр 06-08


218 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан ширээний төлөөх Антиохийн дэргэдэх тулалдаан болжээ. Тулалдаанд эзэн хаан Макрины арми 14 настай Гелиогабалаг дэмжигч цэргүүдэд ялагджээ.

452 оны энэ өдөр Атилла Ромыг эзэлжээ.

632 оны энэ өдөр Исламын шашныг үндэслэгч зөнч Мухаммед нас баржээ.

1509 оны энэ өдөр Флорентин улсын арми Пизаг буулган авчээ. Бүгд Найрамдах Пизан улс мөхжээ.

1663 оны энэ өдөр Амейсиалын дэргэдэх тулалдаан Португалийн цэрэг ялснаар Португали Испанийн колоничлолоос салж тусгаар тогтнох боломж бий болжээ.

1783 оны энэ өдөр Исландад Лакийн галт уул дэлбэрч найман сар үргэлжлэх болно. Исландын хүн амын 20 хувь энэ гамшигт амь үрэгджээ.

1786 оны энэ өдөр Нью-Йорк хотод анхны мөхөөлдөс худалдаанд гарчээ.

1810 оны энэ өдөр Германы алдарт хөгжмийн зохиолч Роберт Шуман төржээ

1815 оны энэ өдөр Венийн конгрессын шийдвэрээр Польшийн ихэнх газар нутаг хаант Оросын мэдэлд шилжжээ.

1824 онд угаалгын машиныг зохион бүтээжээ.

1869 оны энэ өдөр тоос сорогчийг зохион бүтээжээ.

1912 оны энэ өдөр “Universal” кино студи байгуулагджээ.

1930 оны энэ өдөр Румынд хааны ордны эргэлт болж, бага насны хаан I Михай хаан ширээнээсээ унаж, оронд нь түүний эцэг II Карол хаан ширээнд суужээ.

1934 оны энэ өдөр Женев хотноо ЗХУ, Румын, Польш улсууд харилцан хил хязгаараа хүлээн зөвшөөрөх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

1941 оны энэ өдөр Английн арми Вишийн дэглэмийн Францын мэдэлд байсан Сири болон Ливан руу дайран оржээ.

1946 оны энэ өдөр Олон улсын сэтгүүлчдийн байгууллага байгуулагджээ.

1946 оны энэ өдөр Лондонд Дэлхийн II дайны ялалтын парад болжээ.

1950 оны ээ өдөр Праг хотын шүүх Чехийн социал-демократ хүчний удирдагч Милада Гораковад цаазаар авах ял оноожээ.

1960 оны энэ өдөр Лев Троцкийг хөнөөсөн Рамон Меркадер Кремлийн ордонд ЗХУ-ын баатар цолоор шагнуулжээ.

1963 оны энэ өдөр Америкийн зүрх судасны эмч нар тамхины эсрэг анхны компанит ажлыг өрнүүлжээ.

1964 оны энэ өдөр Исланд улс ЮНЕСКО-ийн гишүүн болжээ.

1968 оны энэ өдөр Брюссельд Мартин Лютер Кингийн алуурчин Ж.Рей баригджээ.

1982 оны энэ өдөр Фолклендийн дайн: Аргентины агаарын хүчний дайралтаар Британийн 56 цэргийн албан хааг амь үрэгджээ.

1992 оны энэ өдөр 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эл өдрийг Дэлхийн далай тэнгисийн өдөр болгон зарлажээ.

2009 оны энэ өдөр АНУ хоёр сэтгүүлч Хойд Солонгос руу хууль бусаар нэвтэрсэн гэж үзэн БНАСАУ шүүх тэдэнд 12 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)