Дэлхийн түүхэнд энэ өдөр 06-01

193 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний эзэн хаан Марк Север Юлиан өөрийн харуулын цэргүүддээ алуулжээ.

380 оны энэ өдөр Умард Кавказыг (Дагестан) Хүннүү гүрний цэрэг эзэлжээ.

1485 Унгарын хаан I Матьяш Вен хотыг эзэлжээ.

1533 оны энэ өдөр Анна Болейн Английн хатан хаанд өргөмжлөгджээ

1670 оны энэ өдөр Английн хаан II Чарльз Францын хаан XIV Людвиг нар Нэгдсэн мужууд Бүгд Найрамдах Улсын (Голландын хувьсгалын дайнд бий болсон Европын улс ) эсрэг дайнд эвсэл байгуулах Дуврын нууц гэрээ байгуулжээ.

1649 оны энэ өдөр Испанийн колоничлолын эсрэг Филиппинчуудын бослого эхэлжээ.

1676 оны энэ өдөр Дани-Голландын нэгдсэн арми Шведийн тэнгисийн хүчийг Эландын тулалдаанд бут цохижээ.

1794 оны энэ өдөр Францын хувьсгалт дайны үеэр Англи, Францын хоорондох анхны усан цэргийн тулаан болжээ.

1796 оны энэ өдөр Францын физикч термодинамикийг үндэслэгч Сади Карно мэндэлжээ.

1831 оны энэ өдөр Английн аялагч, судлаач Жон Росс соронзон хойд туйлыг нээжээ.

1860 оны энэ өдөр Их Британийн хун тайж Альберт Эдуард Оттава хотод Канадын парламентын барилгын шавыг тавьжээ.

1862 оны энэ өдөр АНУ-ын орон даяар боолчлолыг хорьжээ.

1869 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Томас Алва Эдисон цахим санал хураалтын цахилгаан бүртгэгчийн бүтээжээ.

1920 оны энэ өдөр АНУ-ын Сенат Ерөнхийлөгч В.Вилсоны Арменд протекторат (эвээн эзэрхэх) тогтоох саналыг няцаажээ.

1945 оны энэ өдөр Их Британийн эрх баригчид большевизмын эсрэг тэмцэж байсан казакуудыг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлэн өгөх ажил эхэлжээ.

1962 оны энэ өдөр Баруун Самоа тусгаар тогтнолоо тунхаглажээ.

1966 оны энэ өдөр Канадад телевизийн анхны өнгөт нэвтрүүлэг цацагдаж эхэлжээ.

1964 оны энэ өдөр Кени улс Бүгд Найрамдах улс болжээ

1967 оны энэ өдөр The Beatles хамтлагийн “Sgt. Peppers Lonely Hearts Club Band”цомог гарчээ. Уг цомог “Rolling Stone” сэтгүүлийн хувилбараар бүх цаг үеийн шилдэг цомог аж.

1975 оны энэ өдөр Курдистаны Эх оронч Холбоо байгуулагджээ.

1979 оны энэ өдөр Зимбабве (өмнө нь Өмнөд Родези) улс үүсэн байгуулагджээ.

1980 рны энэ өдөр анхны 24 цагийн мэдээний “СNN” телевизийн суваг нээгджээ.

1988 оны энэ өдөр ЗХУ, АНУ хоёр Дунд болон бага тусгалын пуужингийн тухай гэрээ байгуулжээ.

1988 оны энэ өдөр Брюссельд Европын Төв банк байгуулагджээ.

1993 Хорватын Добринь хотод болж байсан хөл бөмбөгийн тэмцээний үеэр Сербууд миномётаар гал нээсний улмаас 13 хүн нас барж, 133 хүн шархаджээ.

2001 оны энэ өдөр Непалын хунтайж Дипенда гэр бүлийнхээ бүх гишүүдийг тэр дундаа өөрийн эцэг Непалын хаан Биндераг, буудаж хөнөөжээ.

2009 оны энэ өдөр Америкийн автомашины “Женарал Моторс” компани дампуурлаа зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)