Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-30

1381 оны энэ өдөр Англид Тариачдын бослого гарчээ.

1431 оны энэ өдөр Руан хотод Жанна д’Аркийг шатаан цаазалжээ.

1498 оны энэ өдөр Христофор Колумбийн гурав дахь аялал эхэлжээ.

1563 оны энэ өдөр Данийн морин цэрэг Шведийн арми руу довтолсноор Умардын Долоон жилийн дайныг эхлүүлжээ.

1574 оны энэ өдөр Францын хаанд III Генрих өргөмжлөгджээ.

1631 оны энэ өдөр Францын анхны “La Gazette” сонин гарчээ.

1635 оны энэ өдөр Гучин жилийн дайнд Швед улсын оролцоог зогсоосон Прагийн энхийн гэрээ байгуулагджээ.

1640 оны энэ өдөр Фламандын уран зураач алдарт Питер Рубенс нас баржээ.

1814 оны энэ өдөр Наполеоны эсрэг эвслийн (Орос, Их Британи, Австри, Прусс) Францтай энхийн гэрээ байгуулжээ.

1876 оны энэ өдөр Османы эзэнт гүрний султан Абдул-Азаз зээ дүүдээ хаан ширээгээ шилжүүлжээ.

1896 оны энэ өдөр Нью-Йорк хотод түүхэнд анх удаа авто замын хөдөлгөөний осол тэмдэглэгджээ. Машин унадаг дугуйтай мөргөлдөж, дугуйчин хөлөө хугалжээ.

1896 оны энэ өдөр II Николайг хаан ширээнд залах ёслолын үеэр Ходынийн талд олон хүн цугларан шахцалдаан үүсэж 1400 хүн энджээ.

1900 оны энэ өдөр Парист болсон олон улсын үзэсгэлэнд Данийн инженер өөрийн зохион бүтээсэн телеграфон хэмээх төхөөрөмжийг танилцуулжээ. Энэ нь нэг ёсондоо дуу бичлэгийн соронзон хальс байжээ.

1913 оны энэ өдөр Балканы дайн (Нэг талаас Болгар, Серби, Грек, Черногор нөгөө талаас Турк) дуусжээ.

1941 оны энэ өдөр Германы арми Крит арлыг булаан эзэлжээ.

1942 оны энэ өдөр Партизаны хөдөлгөөний төв штаб байгуулагджээ.

1945 оны энэ өдөр Иран нутаг дэвсгэрээсээ Английн болон зөвлөлтийн цэргийг гарахыг шаарджээ.

1960 оны энэ өдөр Оросын анхны яруу найрагч, зохиолч, Нобелийн шагналт Борис Пастернак нас баржээ.

1977 оны энэ өдөр АНУ болон Куб дипломат төлөөлөгчдийн газраа солилцох тохиролцоонд хүрчээ.

1982 оны энэ өдөр Испани НАТО-ийн 16 дахь гишүүн болжээ.

2003 оны энэ өдөр Бирмийн Засгийн газрын турхиралтаар Депайинд ардчиллын төлөө лигтэй холбоотой 70 гаруй хүнийг алжээ.

2012 оны энэ өдөр Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор иргэний дайны үеэр Сьерра-Леонд харгислал явуулсан хэрэгт буруудан 50 жил шоронд хоригдох ял авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)