Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-24


57 оны энэ өдөр Перс Кавказын орнуудыг дайлан ихэнх нутгийг цөлмөн дээрэмджээ.

827 оны энэ өдөр кирилл бичгийг зохионсон Кирилл төржээ

1276 оны  энэ өдөр Шведийн хаан ширээнд Магнус I Ладус заларчээ.

1543 оны энэ өдөр Польшийн аугаа эрдэмтэн Николай Коперник нас баржээ.

1571 оны ээ өдөр Крымийн  хаан улсын хаан  Дэвлэт-Гэрэг Москваг шатаажээ.

1667 оны энэ өдөр Франц улс Испанитай дайтжээ.

1798 оны энэ өдөр Английн эсрэг Ирландын бослого эхэлжээ.

1804 оны энэ өдөр Орос болон Прус  Францын эсрэг  цэргийн холбоо байгуулжээ.

1822 оны энэ өдөр Пичинчегийн дэргэдэх  тулалдааны дараа одоогийн Эквадор улсын нутаг дэвсгэр Испаниас тусгаар тогтносон бөгөөд Колумбын нэг хэсэг болжээ.

1829 оны энэ өдөр Оросын эзэн хаан I Николай Варшав хотод Польшийн хаан ширээнд заларчээ.

1844 оны энэ өдөр Сэмуэль Морзын зохион бүтээсэн цахилгаан утсаар анхны цахилгаан захидал илгээгджээ.

1920 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Доль Дешанель унтлагынхаа хувцастайгаа  галт тэрэгнээс унажээ. Хэсэг хугацааны дараа түүнийг  төмөр зам дээгүүр гэлдрэн  явж байхад нь олжээ.

1950 оны энэ өдөр Америкийн цэргийн онгоц  Ардчилсан Герман улсын хил хязгаарыг зөрчин  тариан талбайд нь асар их хэмжээний цох хорхой хаяжээ.

1956 оны энэ өдөр Швейцарын Лугано хотод анхны “Евровидение” дууны тэмцээн болжээ.

1964 оны энэ өдөр Лим хотод Перу-Аргентины хооронд  болсон хөл бөмбөгийн тэмцээнээс болж эмж замбараагүй байдал үүсэж 328 хүн нас барж, 4,0 мянган хүн шархдаж гэмтжээ.

1981 оны энэ өдөр Эквадорын Ерөнхийлөгч Хайме Ролдос Агелера, түүний эхнэр болон ерөнхийлөгчийн хороо онгоцны ослоор  бүгд нас баржээ.

1992 оны энэ өдөр Таиландын хамгийн сүүлчийн дарангуйлагч  генерал Сучинда Крапран ардчилсан хөдөлгөөний эсэргүүцлийн дараа огцорчээ.

1992 оны энэ өдөр Сербийн зэвсэгт хүчнийхэн Козараце, Босни болон Герцеговинд орж үндэстний устгал явуулж эхэлжээ.

1993 оны энэ өдөр Эритри улс тусгаар тогтнолоо олжээ.

2000 оны энэ өдөр Израилийн арми Ливаныг 22 жилийн эзэрхийлэлийн  дараа тус улсаас гарчээ.

2014 оны энэ өдөр Эгийн тэнгист Грек, Туркийн хил орчим хүчтэй газар хөдлөлт болж  хэдэн зуун хүн энджээ.

2014 оны энэ өдөр Бельги улсын Европын үзмэрт үл таних этгээд гал нээсний улмаас хэдэн арван хүн шархдаж, 3 хүн нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)