Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-22

334 оны энэ өдөр Александр Македонский Персийн армийг бут зохижээ.

337 оны энэ өдөр Ромын эзэн хаан Аугаа I Константин нас баржээ.

853 оны энэ өдөр Норвегийн ханхүү Олаф Цагаан Ирландын викингуудыг мэдэлдээ оруулж, Дублинийг нийслэл хот болгожээ.

1216 оны энэ өдөр Францын VIII Людовик хааны арми Английг довтолжээ.

1455 оны энэ өдөр Английн Улаан ба Цагаан сарнайн дайн (Английн язгууртнуудын бүлэглэлийн хоорондын эрх мэдлийн төлөөх дайн )эхэлжээ.

1813 оны энэ өдөр Германы аугаа хөгжмийн зохиолч Рихард Вагнер төржээ.

1849 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн хөвдөг боомтын барилга зохион бүтээснийхээ зохиогчийн эрхийг авчээ.

1856 оны энэ өдөр Москвад Третьяковын уран зургийн үзэсгэлэн нээгджээ.

1859 оны энэ өдөр Английн зохиолч Артур Конандойль төржээ. Түүний Шерлок Холмсын тухай өгүүллэгүүд дэлхийд хамгийн их борлогдсон бүтээлүүдийн нэгэнд тооцогддог ажээ.

1885 оны энэ өдөр Францын аугаа зохиолч Виктор Гюго нас баржээ.

1892 оны энэ өдөр шүдний ооны шахдаг сав зохион бүтээгджээ.

1900 оны энэ өдөр Нью-Йорк хотод “Associayed Press” мэдээллийн агентлаг байгуулагджээ.

1914 оны энэ өдөр Британи улс Персийн булан дахь газрын тосыг зохицуулан зарцуулах эрхийг авчээ.

1924 оны энэ өдөр Францын алдарт дуучин Шарль Азнавур төржээ.

1926 оны энэ өдөр Италийн удирдагч Муссолини гоо бүсгүйн тэмцээн явуулахыг хоригложээ.

1949 оны энэ өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Винсет Форрестол амиа егүүтгэн нас нас баржээ.

1950 оны энэ өдөр Хятадын эрх баригчид Төвдөд коммунист засаглал тогтоовол газар нутгийн автономит байдалыг олгох санал тавьжээ.

1967 оны энэ өдөр Египет-Израилийн  зургаан өдрийн зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.

1972 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон ЗХУ-д айлчилжээ.

1972 оны энэ өдөр  Цейлон шинэ үндсэн хуулиа баталснаар Бүгд Нарамдах Шри-Ланка улс болон тунхаглагджээ.

1990 оны энэ өдөр олон жил дайтсаны эцэст Умард болон Өмнөд Йемен нэгдэн Бүгд Найрамдах Йемен улс болжээ.

2004 оны энэ өдөр Перуд кокос ургуулдаг таричдын эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ.

2007 оны энэ өдөр Туркийн Анкара хотын түүхэн хэсэгт террорист халдлага болж хэдэн арван хүн энджээ.

1949 оны энэ өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Винсет Форрестол амиа егүүтгэн нас нас баржээ.

1950 оны энэ өдөр Хятадын эрх баригчид Төвдөд коммунист засаглал тогтоовол газар нутгийн автономит байдлыг олгох санал тавьжээ.

1967 оны энэ өдөр Египет-Израилийн зургаан өдрийн зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.

1972 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон ЗХУ-д айлчилжээ.

1972 оны энэ өдөр Цейлон шинэ үндсэн хуулиа баталснаар Бүгд Найрамдах Шри-Ланка улс болон тунхаглагджээ.

1990 оны энэ өдөр олон жил дайтсаны эцэст Умард болон Өмнөд Йемен нэгдэн Бүгд Найрамдах Йемен улс болжээ.

2004 оны энэ өдөр Перуд кокос ургуулдаг тариачдын эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ.

2007 оны энэ өдөр Туркийн Анкара хотын түүхэн хэсэгт террорист халдлага болж хэдэн арван хүн энджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)