Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-18


872 оны энэ өдөр II Людовик хоёр дахь удаагаа Ромын эзэнт гүрний эзэн хаанаар тодорчээ.

1096 оны энэ өдөр Загалмайтны нэгдүгээр аян: Германы Вормус хотод 800 еврей үндэстнийг хороожээ.

1268 оны энэ өдөр Египетийн мамлюкууд Антиохийг эзлэн авчээ.

1595 оны энэ өдөр Орос-Шведийн дайныг дуусгасан Тявзинийн гэрээ байгуулагджээ.

1727 оны энэ өдөр Оросын хаан ширээнд 11 настай IIПетр заларчээ.

1756 оны энэ өдөр Англи-Францын долоон жилийн дайн эхэлжээ.

1804 оны энэ өдөр Наполеон Бонапарт Францын хаан болжээ.

1848 оны энэ өдөр Германы Үндэсний парламент нээгджээ.

1896 оны энэ өдөр Оросын хаан II Николай хаан ширээнд залрах үеэр Ходынийн талбайд хэт олон хүн цугларсны улмаас 1389 хүн нас баржээ.

1900 оны энэ өдөр Тонга Их Британи улсын мэдэлд оржээ.

1915 оны энэ өдөр дэлхийн анхны танкийг туршжээ.

1951 оны энэ өдөр Солонгосын дайн: НҮБ БНХАУ-ыг Умард Солонгосын дэмжлээ гэж тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

1954 оны энэ өдөр Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенц хүчин төгөлдөр болжээ.

1965 оны энэ өдөр Сирийн Дамаск хотод Израилийн тагнуул Эли Коэнийг цаазлан хороожээ.

1967 оны энэ өдөр Бээжинд Хонконгийн Их Британийг мэдлээс гаргахыг шаардсан 100 мянган хүний жагсаал болжээ.

1974 оны энэ өдөр Энэтхэг улс анхны цөмийн зэвсгээ амжилттай туршсанаар дэлийн цөмийн зэвсэгтэй зургаа дахь орон болжээ.

1980 оны энэ өдөр Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

1994 оны энэ өдөр Израиль улс Газын зурвасаас цэргээ гаргаж эхэлжээ.

1998 оны энэ өдөр олон мянган оюутнууд Индонезийн парламентын ордныг эзэлснээр Сухартогийн дэглэм нуран унажээ.

2009 оны энэ өдөр Шри-Ланкад 26 жил үргэлжилсэн Тамилийн бослого  бүрэн дарагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)