Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-17

1215 оны энэ өдөр Английн язгууртнууд Ионн хааны эсрэг босож Лондон хотыг эзэлжээ.

1525 оны энэ өдөр Томас Мюнцерийн тариачдын арми (Тариачдын дайн) нэг мөсөн бут цохигджээ.

1606 оны энэ өдөр Москвад бослого гарч хуурамч хаан Дмитрийг алжээ.

1642 оны энэ өдөр Монреаль хот байгуулагджээ.

1656 оны энэ өдөр Орос орон Шведэд дайн зарлажээ.

1727 оны энэ өдөр Оросын хаан ширээнд 11 настай IIПетр заларчээ.

1792 оны энэ өдөр нарнаас зугтан саглагар модны сүүдэрт сууж байсан 24 брокер эр Нью-Йоркийн хөрөнгийн биржийг байгуулжээ. Мод ургаж байсан тэр газар одоо Уолл-стрит байрладаг.

1808 оны энэ өдөр I Наполеон Ромын Папын төрийн эрхийг хасаж, Ром болон Пап ламын эд хөрөнгө эзэмшлийг Франц гүрэнд нэгтгэх зарлиг гаргажээ.

1848 оны энэ өдөр Австрийн эзэн хаан I Фердинанд хувьсгалаас зугтан Венийг орхижээ.

1849 оны энэ өдөр гал түймрийн улмаас Сент-Луис хотын (АНУ-ын Миссури муж) 15 гудамж тэр чигтээ шатжээ.

1861 оны энэ өдөр дэлхийн хамгийн анхны аялал жуулчлалын компани (аялагчТомас Кукийн компани) дэлхийн анхны жуулчдыг Лондон-Парис гэсэн аялалд явуулжээ.

1861 оны энэ өдөр Лондонд дэлхийн хамгийн анхны өнгөт фото зураг хэвлэгджээ.

1885 оны энэ өдөр Герман Умард Шинэ Гвеней болон Бисмаркийн арлуудыг хавсаргажээ.

1897 оны энэ өдөр Австри болон Орос улс Балканы статус-квотыг дагаж мөрдөхөөр тохиролцжээ.

1916 оны энэ өдөр Англи улс дэлхийн анх удаа зуны цагт шилжжээ.

1928 оны энэ өдөр Амстердамд IX Олимпын наадам эхэлжээ.

1928 оны энэ өдөр Муссолини Италид дэлхийн хамгийн анхны хурдны зам барихаар Замын үйлчилгээний албыг байгуулжээ.

1929 оны энэ өдөр АНУ-ын Филадельфи мужид алдарт мафийн толгойлогч Аль Капоне баривчлагджээ.

1933 оны энэ өдөр Германд ажил хаялт явуулахыг хоригложээ.

1940 оны энэ өдөр Германы арми Бельгийн нийслэл Брюсселийг эзэлжээ.

1944 оны энэ өдөр Крымийн Автономит улсыг татан буулгажээ. 200 мянган татар үндэстэнг Дунд Ази, өмнөд Урал, Повольж зэрэг нутгаар суурьшуулахаар нүүлгэжээ.

1954 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх сургуульд арьс өнгөөр ялгаварлахыг хууль бус хэмээн үзжээ.

1960 оны энэ өдөр Парис хотноо нээгдсэн дөрвөн гүрний дээд хэмжээний уулзалтыг Зөвлөлтийн төлөөлөгчид хаяж явжээ. Өмнөх өдөр нь ЗХУ-ын удирдагч Хрущев 5-р сарын 1-нд АНУ-ын тагнуулын онгоц Свердловскийн ойролцоо сөнөөгдсөнтэй холбогдуулан Америкийн талаас иймэрхүү үйлдлээ зогсоон албан ёсоор уучлалт гуйхын шаарджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дуйат Эйзенхауэр тэр шаардлагыг хүлээж авалгүй буцаажээ. Дээд хэмжээний уулзалт ийнхүү эхлэлгүй дуусжээ.

1983 оны энэ өдөр Израиль, Ливаны хооронд энхийн гэрээ байгуулагджээ.

1987 оны энэ өдөр Иран-Иракийн дайнаар Иракийн онгоц АНУ-ын цэргийн усан онгоцыг андууран пуужингаар буудаж, 37 америк цэрэг энджээ.

1990 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гомосексийг сэтгэцийн өвчний жагсаалтаас хасжээ.

1995 оны энэ өдөр Жак Ширак Францын Ерөнхийлөгч болжээ.

1997 оны энэ өдөр Пол Маккартнид цахим сүлжээгээр гурван минутын дотор 30,0 мянган асуулт иржээ.

2001 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг Варшав хотын эртний хэсгийг үзэж сонирхож явах үеэр Польшийн хэт даврагсад өндгөөр шидэлжээ.

2006 оны энэ өдөр Олон улсын мэдээллийн нийгэмлэгийн өдрийг тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)