Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-14

МЭӨ 585 оны энэ өдөр Кавказын эртний Урарту улс мөхжээ.

1264 оны энэ өдөр Английн язгууртны дайны үеэр Симона де Монфорын цэрэгт олзлогдсон IIIГенрих “Льюисийн” гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу Симон де Монфор Английг удирдах болжээ.

1509 оны энэ өдөр Францын арми Венецийг эзэлжээ.

1607 оны энэ өдөр Америкт анхны Англичуудын суурин байгуулагджээ (Жеймстаунд)

1610 оны энэ өдөр Францын хаан IVГенрихийг хөнөөсний дараа хаан ширээнд есөн настай XIIIЛюдовик заларчээ.

1643 оны энэ өдөр XIII Людовикийг нас барсны Францын хаан ширээнд XIV Людовик заларчээ.

1747 оны энэ өдөр Австрийн өв залгамжлалын төлөө Английн болон Францын армийн анхны тулалдаан болжээ.

1796 оны энэ өдөр Английн мэс засалч Эдвард Женнер дэлхийд анх удаа улаан бурхны вакциныг амжилттай хийжээ.

1796 оны энэ өдөр вазелин тосыг бүтээжээ.

1900 оны энэ өдөр Парис хотноо II Олимпын наадам эхэлжээ. Анх удаа эмэгтэйчүүд оролцжээ.

1904 оны энэ өдөр АНУ-ын Сент-Луис хотод Зуны III Олимпын надам эхэлжээ.

1915 оны энэ өдөр Их Британи дайсан улс оронтой хамтран ажилласан байж магадгүй иргэдийг албадан гаргажээ.

1929 оны энэ өдөр Парис хотноо Олон улсын агаарын түргэн тусламжийн анхны зөвлөгөөн болжээ.

1940 оны энэ өдөр Голланд улс таван өдөр тулалдаад Германы армид бууж өгчээ.

1942 оны энэ өдөр АНУ-д элсэн чихрийг нормоор олгодог болжээ.

1948 оны энэ өдөр Израиль улс тусгаар тогтножээ.

1958 оны энэ өдөр Гаагад НҮБ-ын гишүүн орнууд “Зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд соёлын өвийг хамгаалах Гаагын гэрээ” байгуулжээ.

1955 оны энэ өдөр ЗХУ, Албани, Болгар, Унгар, БНАГУ, Польш, Румын, Чехословак улс хамтран ажиллах, харилцан туслах Варшавын гэрээ байгуулжээ.

1960 оны энэ өдөр Парист хотод “Их дөрвийн” (Их Британи, ЗХУ, АНУ, Франц) уулзалт болжээ.

1963 оны энэ өдөр Кувейт улс НҮБ-ын гишүүн болжээ.

1972 оны энэ өдөр Литвийн иргэн Роман Каланта эх орныг нь эзэрхийлснийг эсэргүүцэн Каунас хотын төвд өөрийгөө шатаажээ.

1980 оны энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат Палестины автономийн тухай Израилтай хийж байсан хэлэлцээрээ тасалжээ.

1981 оны энэ өдөр Мальт улс төвийг сахихаа тунхаглажээ

1984 оны энэ өдөр Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг төржээ.

1990 оны энэ өдөр ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачёв Литв, Эстон улсын тусгаар тогтнолын тунхгийг хүчингүйг зарласан зарлиг гаргажээ.

1993 оны энэ өдөр Тусгаар улсуудын эдийн засгийн холбоо байгуулагджээ

1998 оны энэ өдөр “Associated Press” агентлаг 150 жилийн ойгоо тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)