Дэлхийн түүхэнд энэ өдөр 05-11

868 оны энэ өдөр Хятадад дэлхийн цаасан дээр хэвлэсэн анхны ном болох “Алмазан судар” хэвлэгдэн гарчээ.

912 оны энэ өдөр Византын эзэн улсын хаан ширээнд Александр заларчээ.

1745 оны энэ өдөр Австрийн хаан ширээний төлөөх дайн: Францын арми Англи-Голландын нэгдсэн армийг бут цохижээ.

1846 оны энэ өдөр Америк-Мексикийн дайн эхэлжээ.

1855 оны энэ өдөр Эстонын Саарема арлын Каанде тосгонд 60 кг жинтэй чулуун солир унажээ. (“Каанде” солир)

1857 оны энэ өдөр Английн колоничлолын эсрэг боссон Энэтхэгийн босогчид Дели хотын эзэлжээ.

1867 оны энэ өдөр Лондон болсон хурлаар Европын орнууд Люксенбургийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1878 оны энэ өдөр Макс Хедель (анархист үзэлтэй сантехникийн слесарь) Германы эзэн хаан I Вильгелмын амь насанд халдах оролдлого хийжээ.

1891 оны энэ өдөр Японы Оцу хотод Оросын хунтайж Николайн амь насанд халджээ. Японы Цуды Санко хэмээх цагдаа хунтайж руу сэлмээр дайрч шархдуулжээ.

1916 оны энэ өдөр А. Эйнштейн өөрийн гаргасан харьцангуйн онолоо нийтэд танилцуулжээ.

1927 оны энэ өдөр Америкийн кино урлагийн академи үүсэн байгуулагджээ.

1939 оны энэ өдөр Халхын голын тулалдаан эхэлжээ.

1941 оны энэ өдөр Германы нисэх хүчин Лондон хотыг бөмбөгдсөний улмаас 1437 энгийн иргэд амь үрэгджээ.

1944 оны энэ өдөр Крымийн татаруудыг ЗХУ-ын зүүн хэсэгт нүүлгэн шилжүүлэх тогтоол гарчээ.

1949 оны энэ өдөр Израиль НҮБ-ын гишүүн орон болжээ.

1949 оны энэ өдөр Сиамын хаант улс Тайланд хэмээгдэх болжээ.

1955 оны энэ өдөр Варшав хотод Европын найман социалист орон найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр байгуулжээ. (Варшавын гэрээ).

1960 оны энэ өдөр Израилийн тусгай албаныхан фашистын гэмт хэрэгтэн Адольф Эйчманныг Аргентины нийслэл Буэнос-Айрес хотоос баривчлан, нууцаар тус улсаас гарган шүүхэд өгчээ.

1967 оны энэ өдөр Их Британи, Дани, Ирланд улс Европын Эдийн засгийн Холбоонд нэгдэх хүсэлтээ гаргажээ.

1970 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бараг хоёр зуун жил Их Британи болон Ираны хооронд газар нутгийн маргаан болж байсан Бахрейн арлуудад тусгаар тогтнол олгох шийдвэр гаргажээ.

1989 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч М.Горбачёв нэг талт хэлбэрээр Зүүн Европоос 500 цөмийн цөмийн пуужингаа гаргажээ.

1997 оны энэ өдөр Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров IBM “Deep Blue” компьютертой шатар өрөөд хожигджээ.

2003 оны энэ өдөр Эртний Ромын дурсгалт барилга Коллизейн туурин дээр анх удаа рок хөгжимчин Пол Маккартни тоглолт хийжээ.

2014 оны энэ өдөр Донецкт тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулга болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)